"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ


6-р сарын 26
13 цаг 09 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” бодлогын ногоон шилжилтийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станц, аялагчдын амрах цэг, худалдаа үйлчилгээний цогц шийдлийг нэг дор бүрдүүлсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлтээ хийлээ.

“Ногоон өртөө” түлш шатахуунд төлж гадагш урсах 200 сая долларыг Монголдоо, монгол хүнд үлдээх үр өгөөжийн шанг татаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглээд ногоон шилжилтийн хүрээнд эрчим хүч, тээврийн салбарт хамгийн далайцтай шинэчлэл хийгдэж буйг онцоллоо.

Тэрбээр Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа “3x100” хөтөлбөр хэрэгжүүлж, айл өрх өөрийн хэрэглээгээ хангахын зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ системд нийлүүлэх боломжийг нээж, зөвшөөрөл, холболтын түгжээг тайлсан.

Ерөнхий сайдаар ажиллахдаа энэхүү эрчим хүчний реформоо үргэлжлүүлж, шинэ эх үүсвэрийг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бодлогыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд анхны өрсөлдөөнт дуудлага худалдааг эхний таван байршилд зарлахад 119 компани сонирхлоо илэрхийлж, 19 компани үнэ буулгаж өрсөлдсөн. Мөн энэ жишгийн дагуу дараагийн зургаан төсөл зарлагдаад байна. Энэ бол эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хувийн хэвшилтэй хамт, өрсөлдөөнтэй, ил тод зарчмаар хэрэгжүүлэх шинэ үе шатны эхлэл юм гэж Ерөнхий сайд хэллээ.

“Ногоон өртөө” нь эрчим хүчний реформ тээврийн шинэчлэлтэй холбогдож буй бодит дэд бүтэц. Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн автомашин бус, цэнэглэх станц, амрах цэг, үйлчилгээ, орон нутгийн бизнесийг хамтад нь хөгжүүлэх учиртайг Ерөнхий сайд онцоллоо.

Засгийн газар цахилгаан тээврийн дэд бүтцийг гурван загвараар хөгжүүлэхээр ажиллаж байна. Нийслэл хотод зай талбай, хэрэглээний онцлогоос хамаарч экспресс болон премиум цэнэглэх станцын загвар хэрэгжих бол орон нутагт амрах зогсоол, шүршүүр, худалдааны цэг, орон нутгийн бизнесийг дэмжсэн “Ногоон өртөө” хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.

2026 оны тавдугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож, зарим асуудлыг шийдвэрлэсэн. Энэ үеэр Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуулсан.

Тус хөтөлбөрийн тооцооллоор хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө байгуулах боломжтой. COP-17 хурлаас өмнө 40 цэнэглэх станц байгуулах зорилт тавьж байна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан автомашины эрэлт бий болох бөгөөд энэхүү шилжилтийг хэрэгжүүлснээр таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг бууруулж, 200 сая ам.долларын хэмнэлт гаргах боломжтой гэсэн тооцоолол гарчээ.

Цаашид Засгийн газар томоохон боомтуудад “Ногоон өртөө” байгуулах ажлыг дэмжиж, Замын-Үүд, Цагаан хад зэрэг ачаалал ихтэй бүсүүдийн тээвэр, үйлчилгээ, эрчим хүчний нөхцөлийг шинэчилнэ. 

Ерөнхий сайд Н.Учрал “Төр бүхнийг өөрөө хийхгүй. Харин хувийн хэвшилд хөрөнгө оруулах боломжийг нь нээж, газар, холболт, зөвшөөрөл, зохицуулалтын түгжээг тайлах ёстой. Энэ бол ‘Чөлөөлье’ бодлогын гол агуулга. Ногоон өртөө бол энэ бодлого бодит ажил болж байгаагийн нэг тод жишээ” гэлээ.

“Ногоон өртөө” нь Монгол Улсын түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутгийн бизнесийг дэмжих, зам дагуух үйлчилгээний шинэ стандартыг бий болгох бодит алхам болж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлтээ хийж буй “Ногоон өртөө” нь “Премиум Нэксус” ХХК-ийн CU брэндийн 600 дахь салбар болж байна. Тус цогцолбор нь цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, орон нутгийн зам дагуух үйлчилгээний стандартыг шинэчлэх, ногоон шилжилтийн бодит дэд бүтцийг бий болгох зорилготой юм.

Анхны “Ногоон өртөө” байгуулсан хувийн хэвшлийнхэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлж, амжилт хүсээд ногоон хөгжлийг дэмжсэн бүх төрлийн үйл ажиллагааг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллана гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд54 минут 53 секундын өмнөДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна1 цаг 5 минутын өмнө"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ1 цаг 8 минутын өмнө“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 цаг 55 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвтэй танилцав3 цаг 59 минутын өмнөНийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ4 цаг 2 минутын өмнөМонгол хүн анх удаа NBA-д данстай боллоо4 цаг 4 минутын өмнөЗасгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал4 цаг 9 минутын өмнө“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулна4 цаг 12 минутын өмнөХотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа4 цаг 52 минутын өмнө“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 цаг 57 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан5 цаг 9 минутын өмнөЭмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 25. 21:15НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо6 сар 25. 21:10УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа6 сар 25. 17:11Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн өмнөх уулзалт болно6 сар 25. 14:23Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ6 сар 25. 14:21Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив6 сар 25. 14:18Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Монгол Улс бол Зүүн Хойд Ази ба Төв Азийг холбогч улс6 сар 25. 14:08“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа6 сар 25. 13:04Г.Занданшатар: Хуваагдлын үед Монгол холбогч байх ёстой6 сар 25. 13:00Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ6 сар 25. 12:46Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг6 сар 25. 12:42Хилийн боомтуудын 07 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 сар 25. 11:22УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 28 хуулийн төсөл хэлэлцэхээр товложээ6 сар 25. 11:19Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ6 сар 25. 11:14Э.Батхишиг: Аяллын компаниудыг сайн судалж, гэрээ хийж явахгүй бол эрсдэл хаана ч байдаг юм байна6 сар 25. 11:10Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв6 сар 25. 11:01Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно6 сар 25. 10:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.