Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд гурав дахин өсөж, хүн амын өсөлтийг дагасан барилга байгууламж, дэд бүтцийн тэлэлт эрчимтэй үргэлжилж байна. Энэ хүрээнд хот төлөвлөлтийг эргэн харах, шинэ төлөвлөлтүүдийг судалгаанд суурилан зохион байгуулах шаардлагууд үүссэн. ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль инженерийн бүрэн ойлголт өгөхүйц хөтөлбөр бүхий Хот төлөвлөлтийн тэнхимийг улсын их сургуулийн хэмжээнд анх байгуулж, 2023 оноос магистрын элсэлтээ авч эхэлсэн. 2023 оноос 2026 оны наймдугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 19 төгсөгчөө өлгийдөн авахад бэлэн болжээ. Харин өнөөдөр тус сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимийг долоон судлаач магистрын зэрэгтэй төгсөж байна.
Ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хот байгуулалтын үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын үр дүнг нэвтрүүлж, судалгаанд суурилсан хот төлөвлөлтийг хэрэгжүүлэх нь ирээдүйд учирч болох эрсдэлээс сэргийлнэ. Ийнхүү хот төлөвлөлтөөр дагнаж мэргэшсэн судлаачдыг ШУТИС, Сөүлийн үндэсний их сургууль, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн оролцоонд суурилан бэлтгэж байгаад талархал илэрхийлье.
Хот төлөвлөлт бол зөвхөн барилга байгууламж, зам, дэд бүтцийн байршлыг тодорхойлох асуудал биш. Харин хэрэгцээ, аюулгүй байдал, гоо зүй, инженерийн шийдлийг нэгтгэн хүмүүсийн ажиллаж, амьдарч, суралцаж, амрах таатай орчныг төлөвлөж, бүтээх чухал мэргэжил юм. Улаанбаатар хотын онцлог, түүхэн уламжлал, эрс тэс уур амьсгалд дасан зохицсон орчин үеийн хот төлөвлөлтийг судалгаанд суурилан хэрэгжүүлэхийг зорьж байна. Ингэснээр хүн төвтэй, ногоон, ухаалаг, амьдралын чанарт төвлөрсөн хотыг бүтээх юм. Эдгээр бодлогын суурь нь судалгаанд суурилсан шийдвэр, чадварлаг хүний нөөц” болохыг онцоллоо.

ШУТИС-д хэрэгжүүлж байгаа Хот төлөвлөлтийн тэнхим байгуулах, хот байгуулалтын салбарын хүний нөөцийг чадавхжуулах “S-Quad” төсөл 2022-2027 он хүртэл хэрэгжих байгаа юм. Энэ жилийн магистрын төгсөгчид Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, орон сууцны дахин төлөвлөлт, хэсэгчилсэн дэд бүтцийн нөлөөлөл, ундны усны чанар, зам тээврийн түгжрэл зэрэг асуудлаар нарийвчилсан судалгаа хийжээ.
Түүнчлэн нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хотын инженерийн дэд бүтэц, нийтийн эзэмшил, ногоон байгууламжийн хүртээмж, орон сууцны хорооллын төлөвлөлтийн асуудлаар хамтран ажиллахаар болсон юм.



Facebook
Twitter
Youtube


Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
Хилийн боомтуудын 07 дугаар сард ажиллах цагийн хуваарь

Сэтгэгдэл бичих