Хүй долоон худагт нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” эхэллээ


6-р сарын 27
13 цаг 12 минут

     Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилгаар нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам-2026” зургаадугаар сарын 27-ны 10:00 цагт Хүй долоон худагт эхэлж, үргэлжлүүлэн нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монгол түмний төрт ёс, шашин соёлын үнэт өв болсон “Хүрээ цам–Даншиг наадам” хүй мандлын зүлэг ногоон дэнж дээр ёслол төгөлдөр эхэлж байна.

Аливаа улсын нийслэл хот бол улс төр, нийгмийн төв төдийгүй үндэсний түүх, өв соёлын арвин санг бүрдүүлж, хадгалан хамгаалж, баяжуулан уламжлуулж байдаг аялал жуулчлалын чухал бүс байдаг. Эв нэгдэл, энэрэн нигүүлсэхүйн үзэл санаа болон биет бус соёлын өвийг дэлхий дахинд таниулахад чухал ач холбогдолтой. “Хүрээ цам - Даншиг наадам” сүүлийн жилүүдэд хүрээгээ тэлж, зорин ирдэг гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, жуулчдын тоо өсөн нэмэгдэж, үндэсний соёлын томоохон арга хэмжээ болон хөгжиж байна. Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд, хүндэт наадамчид та бүхэндээ төрт ёс, шашин соёлын их цэнгэл Даншиг наадмын мэндийг өргөн дэвшүүлье” гэв.

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр, Хүрээ цам-Даншиг наадмыг Монголын шашин, соёлын зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлж, аялагч, жуулчдыг татах зорилгоор жил бүр зохион байгуулдаг. Энэ жил “Хүрээ цам-Даншиг наадам”-тай хамт хоёр дахь удаагаа нийслэл Улаанбаатар хотын иргэд өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй онцлогтой.

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулах юм. Хүчит бөхийн барилдаан, шагай, сур харваа, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, нийслэлийн түүхийг иргэдэд таниулах үзэсгэлэн, язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрүүдийг толилуулна. Үүнээс гадна түүхэн уламжлалт цам харайх ёслол, сор залах, унзад, голч лам нарын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээний тэмцээн зэрэг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг үйл ажиллагаанууд болох юм.

Анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс даншиг наадмыг  тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-г НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Даншиг наадмын хүчит бөхчүүдийг улсын арслан Э.Оюунболд манлайлан барилдана30 минут 13 секундын өмнөХүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо32 минут 22 секундын өмнөХүй долоон худагт нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” эхэллээ1 цаг 21 минутын өмнөФото сурвалжилга: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”1 цаг 50 минутын өмнө“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ1 цаг 54 минутын өмнөОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг хүлээн авч уулзлаа1 цаг 56 минутын өмнөНийслэл 2024 онд босгосон дотоод бондын 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төллөө1 цаг 58 минутын өмнөУИХ-ын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндөж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ2 цаг 1 минутын өмнөХүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ2 цаг 8 минутын өмнөЧ.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна6 сар 26. 15:19Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа6 сар 26. 15:13Б.Пүрэвдагва: Нийслэл барилга байгууламж, дэд бүтцийн хөгжилтэй уялдсан иргэнд ээлтэй хот төлөвлөлтийг хэрэгжүүлж байна6 сар 26. 15:09Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд6 сар 26. 13:22ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна6 сар 26. 13:12"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ6 сар 26. 13:09“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв6 сар 26. 10:22Ерөнхий сайд Н.Учрал Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвтэй танилцав6 сар 26. 10:18Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ6 сар 26. 10:15Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо6 сар 26. 10:13Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал6 сар 26. 10:08“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулна6 сар 26. 10:05Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа6 сар 26. 9:25“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа6 сар 26. 9:20УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 26. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 26. 9:08Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 25. 21:15НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо6 сар 25. 21:10УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа6 сар 25. 17:11Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн өмнөх уулзалт болно6 сар 25. 14:23Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ6 сар 25. 14:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.