Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна


6-р сарын 27
16 цаг 14 минут

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны X дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн хүрээнд уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор “Уул уурхайн салбарт хамтарсан улсын хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар хамтарсан хяналт шалгалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж зарим аймаг, сумдад ажиллалаа.

Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулж 11 сумын 38 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, байгаль орчны холбогдох бичиг баримтын бүрдэл дутуу, ашигт малтмал ашиглахдаа нийтлэг үүргээ биелүүлээгүй найман аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох торгуулыг ногдуулаад байна. Төв аймгийн Заамар суманд хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Орон нутгийн хэмжээнд Өвөрхангай, Увс, Дархан-Уул, Завхан, Дорнод, Архангай, Говь-Алтай аймагт нийт 141 аж ахуйн нэгжид шалгалт хийж, 281 зөрчил илрүүлэн улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, 44.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. 

Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 130 аж ахуйн нэгжийг хамруулан шалгалаа. 65 нь үйл ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч, зургаан аж ахуйн нэгжид 25.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, найман аж ахуйн нэгжид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Одоогийн байдлаар нийт 134 аж ахуйн нэгж, объектод хамтарсан хяналт шалгалт хийж, байгаль орчны чиглэлээр 168, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр 516, хэмжил зүйн чиглэлээр 199 буюу нийт 883 зөрчил илрүүлэн, гэмт хэргийн шинжтэй 17 үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлж, 14 аж ахуйн нэгж, объектын үйл ажиллагааг түр болон хэсэгчлэн зогсоож, улсын байцаагчийн акт, албан шаардлага, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Хамтарсан хяналт шалгалт нь үйлдвэрлэлийн осол, эндэгдэл, байгаль орчны доройтол, хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлж, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах зорилготой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд нийслэл, орон нутгийн 32 багийн 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна1 цаг 10 минутын өмнөДаншиг наадамд 810 харваач цэц мэргэнээ сорьж байна1 цаг 12 минутын өмнөУул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна1 цаг 15 минутын өмнөҮндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа1 цаг 20 минутын өмнөДаншиг наадмын хүчит бөхчүүдийг улсын арслан Э.Оюунболд манлайлан барилдана3 цаг 26 минутын өмнөХүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо3 цаг 28 минутын өмнөХүй долоон худагт нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” эхэллээ4 цаг 16 минутын өмнөФото сурвалжилга: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”4 цаг 45 минутын өмнө“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ4 цаг 48 минутын өмнөОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг хүлээн авч уулзлаа4 цаг 50 минутын өмнөНийслэл 2024 онд босгосон дотоод бондын 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төллөө4 цаг 53 минутын өмнөУИХ-ын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндөж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ4 цаг 56 минутын өмнөХүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ5 цаг 3 минутын өмнөЧ.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна6 сар 26. 15:19Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа6 сар 26. 15:13Б.Пүрэвдагва: Нийслэл барилга байгууламж, дэд бүтцийн хөгжилтэй уялдсан иргэнд ээлтэй хот төлөвлөлтийг хэрэгжүүлж байна6 сар 26. 15:09Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд6 сар 26. 13:22ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна6 сар 26. 13:12"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ6 сар 26. 13:09“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв6 сар 26. 10:22Ерөнхий сайд Н.Учрал Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвтэй танилцав6 сар 26. 10:18Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ6 сар 26. 10:15Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо6 сар 26. 10:13Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал6 сар 26. 10:08“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулна6 сар 26. 10:05Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа6 сар 26. 9:25“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа6 сар 26. 9:20УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 26. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 26. 9:08Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 25. 21:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.