Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” шашин, соёлын наадам Хүй долоон худагт цамын ёслолоор үргэлжилж байна. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Энэ удаагийн ёслолд 90 цамчин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, бүжин наадаж байна. Цам нь хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй бэлгэдлийг уран яруу хөдөлгөөнөөр үзүүлдэг онцлогтой юм.
Хүрээ цамын ёслолыг Гандантэгчэнлин хийдийн эрдэмт хуврагууд 1999 оноос уламжлал дэг ёсны дагуу сэргээн туурвисан байна. Түүнээс хойш өдгөөг хүртэл жил бүр дэглэсээр иржээ. Цамын үеэр Очирваань бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох Хангарьд, Гахай, Нохой, Хөх өвгөн зэрэг дүрд хувирч, сүрдэм бишрэм байдлаар үзүүлбэр үзүүлдэг билээ.












Facebook
Twitter
Youtube


Баянхонгор аймгийн Богд сумаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр
Унзад, голч лам нарын тэмцээн, балин тосон урлалын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээн боллоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Сэтгэгдэл бичих