Жэжү жүрж ба Монгол Улсыг Зүүн хойд Азийн гол холбон тоглогч болгох Г.Занданшатарын ээлжит нүүдэл


6-р сарын 28
16 цаг 52 минут

       Ерээд оны эхээр "Элсэн цаг" кино гарахад Сөүлийн гудамж эзгүйрдэг байсан гэдэг. Энэ киноноос хойш олон жилийн дараа "Reply 1988” үзэгчдийг байлдан дагуулсан. Харин 2025 онд БНСУ-ын төдийгүй дэлхийн сая сая үзэгчийн зүрх сэтгэлд хүрсэн бүтээл бол "When Life Gives You Tangerines" буюу "Амьдрал чамд жүрж өгөхөд..." драма юм. Солонгосчуудын туулж өнгөрүүлсэн амьдрал, залуусын хайр дурлал, солонгос хүн гэж хэн бэ, солонгос хүний зүрх сэтгэл гэж юу вэ, солонгос хүний менталитет гэж чухам юу болохыг уран сайхны аргаар харуулсан энэхүү бүтээлийн нэрийг Ерөнхий сайд асан Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Жэжү форум 2026-д оролцох үеэрээ "Амьдрал чамд Жэжү жүрж өгөхөд..." болгон багахан өөрчилж хэлсэн нь Зүүн хойд Азийн нөлөө бүхий улстөрчдийн ярианы сэдэв боллоо. Үнэхээр Жэжү аралд ургадаг жүрж бол энэ арал төдийгүй БНСУ-ын үндэсний брэнд юм. Тэгэхээр "Амьдрал чамд Жэжү жүрж өгөхөд..." гэж эш татсан энэ үг бол БНСУ-ын улстөрчид төдийгүй Жэжү жүрж алдартайг мэддэг Солонгосын хойг, Зүүн хойд Азийн улстөрчдөд танил дотно үг мөн...

Г.Занданшатар Жэжү форум 2026 дээр: Бид Зүүн хойд Азийг ойлгодог Бид Төв Азийг ойлгодог Бид Евразийн төвд оршдог Бид гүүр болж чадна гэж мэдэгдлээ.

Г.Занданшатар Жэжү форум 2026 дээр хэлсэн дээрх үг их гүрнүүдийн гео улс төрийн хуваагдал бүхий зарлаагүй Д3Д-ы ирмэг дээрх энэ хүйтэн улс төрийн нөхцөл байдалд тун чухал мессэж. Монгол Улс олон жилийн өмнө Зүүн хойд Азийн бүс нутаг дахь улс орнуудыг хамруулсан "Гурван гол" төсөлд нэгдэж байв. Түүний дараахан 2009 онд Солонгосын хойгийн талаарх зургаан талт хэлэлцээрийг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж "Монгол Улс бол Зүүн хойд Ази, тэр дундаа Солонгосын хойгт энхтайвныг тогтооход чухал гүүр болж чадах улс мөн" гэдгийг олон улсад харуулсан. Хэрэв "Гурван гол" төсөл амжилттай хэрэгжсэн бол гео улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч Монголд хэрэгтэй байсан болов уу. Монгол Улс далайд гарцгүй учир Хятад, Хойд Солонгосын Ражин боомт, ОХУ-ын Владивосток, Курилийн арлуудыг холбосон далайн замаар холбогдох гео газрын зурагтай ч болчихсон байх юм билүү... Энэ бол хувийн бодол!

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгч. Тэрбээр 2026.06.17-21-нд Хонконгод болсон Дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд Германы тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар WR CHESS багт шатрын грандмастеруудтай хамт тоглосон. Энэ тэмцээнд Монголоос 3 баг оролцсоноос The MongolZ багийн шатарчид рапид төрлөөр дэлхийн аварга болсон. Г.Занданшатар өөрөө дэлхийн грандмастеруудтай нэг баг болсон ч Монгол Улсаасаа дэлхийн аварга баг төрүүлсэн гэсэн үг... Тэрбээр Хонконгод тэмцээнээ амжилттай дуусгаад Жэжүд очихдоо шатарчин vibe дээрээ байгаагаа цахим хуудастаа бичсэн. "Саяхан би дэлхийн шилдгүүдтэй хамт шатрын өрөг дээр хэдэн өдөр дараалан сууж, бэлтгэл, төвлөрөл, хэмнэл гэдэг ямар чухал болохыг дахин мэдрэв. Шатрын өрөг дээр нэгэнт хэмнэлээ олсон бол түүнийгээ алдаж болохгүй. Тэр хэмнэл Жэжүд ч үргэлжлэв. Жэжүд би богино хугацаанд олон улсын удирдагчид, бодлого тодорхойлогчидтой дараалсан уулзалтууд хийлээ. Жэжү форум миний хувьд олон улсын блиц байлаа. Блиц гэдэг нь яарсан уулзалт гэсэн үг биш. Богино хугацаанд төвлөрч, зөв нүүдлээ олж, дараагийн хамтын ажиллагааны чиглэлийг тодруулах тухай юм" гэсэн хэсгийг онцолъё. Г.Занданшатар Жэжүд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар саяхан манай улсад айлчилсан Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманьям Жайшанкартай ч уулзаж санал бодлоо солилцсон.

Бан Ги Мүн Монголд ирнэ. Учир нь Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа уламжлал болгон зохион байгуулдаг болсон олон улсын томоохон арга хэмжээ бол "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалт юм. Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган 2026.07.03-нд Монголд дөрөв дэх удаагаа болно. Энэ жилийн чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төвийн захирал, профессор Киёотэру Цүцүй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжлэх Ухааны Академийн профессор, Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гадаад улсын гишүүн Жиюнь Оуянг, Стэнфордын их сургуулийн “Natural Capital Alliance” түншлэлийн ахлах эрдэмтэн Минге Жү, Калифорнийн их сургуулийн Улс төр судлалын профессор Стивен Фиш, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улс судлалын сургуулийн Олон улсын аюулгүй байдлын болон Улс төрийн эдийн засгийн ухааны профессор Лиф-Эрик, Цахиурын хөндий дэх Silkroad Innovation Hub-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ассет Абдуалиев нарын гадаадын нэр хүнд бүхий эрдэмтэн, судлаачид оролцох аж. Зүүн хойд Ази төдийгүй Стэнфордын их сургуулийн уураг тархи болсон нэр хүндтэй судлаачдыг Монголд авчирдаг, уулзуулдаг энэ гоё арга хэмжээг Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа анх удаа зохион байгуулж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан бэлтгэл ажил, зохион байгуулалтыг өндөр түвшинд удирдаж явуулсныг сайн санаж байна.

Г.Занданшатар шатрын өргөөс Зүүн хойд Ази дахв улс төрийн өрөг тавихад оролцоод өнөөдөр эх орондоо ирэх сурагтай. Түүний хэлсэн бас нэг үгийг онцолъё. "Шатрын хөлөг дээр хамгийн хүчтэй боднуудаа хол байлгаад ялдаггүй. Том, жижиг бүх бодоо холбож, хамтад нь хөдөлгөж байж ялдаг. Улс орнуудын хамтын ажиллагаа ч мөн адил. Зүүн хойд Ази, Төв Ази, Евразийн дунд байрладгийн хувьд зөвхөн ажиглагч биш, холбогч улс байх боломжтой" гэж "Амьдрал чамд жүрж өгөхөд" киноны нэрийг Жэжү форум дээр "Амьдрал чамд Жэжү жүрж өгөхөд" болгон хэлэх үеэрээ дурдсан юм. Жэжүд амтат жүрж брэнд байдаг бол Монгол Улс газар зүйн байршлаараа Зүүн хойд Азидаа брэнд. Г.Занданшатарын хэлснээр, Монголын хувьд гео улс төрийн хөлөг дээрх том бод нь ОХУ, БНХАУ, гуравдагч хөрш орнууд бол том, жижиг бүх бодоо холбон нүүх хөлөг нь Зүүн хойд Азийн бүс нутаг юм. Магадгүй, Г.Занданшатар Жэжү форум 2026-д оролцох үеэрээ Солонгосын хойгийн талаарх зургаан талт хэлэлцээрийг Монголд сэргээн хийх талаар нөлөө бүхий улстөрчидтэй ярилцсан байж мэднэ. Хувь улстөрч нь тааварлахад хэцүү нүүдэлтэй шүү дээ.

 С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 26 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.