Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” Хүй долоон худагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Даншиг наадмын өдрүүдэд “Нийслэл хүрээнээс Улаанбаатар 1913-2013” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж наадамчин олонд толилуулж байна. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын музейн гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочиллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ үзэсгэлэн бол нийслэлийн түүхэн хөгжлийг гэрэл зургаар дамжуулан харуулж, өнгөрсөн, одоо үеийг холбож байгаагаар онцлогтой. Хотынхоо түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, жуулчдад сурталчлан таниулах, иргэдэд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллана. Улаанбаатар хотын музейн барилга нь 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглалтад орж, 1956 оноос музейн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өдгөө 107 жилийн насжилттай тус барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, музейн үнэт үзмэрүүдийн хадгалалтын горим алдагдах эрсдэл тулгарсан. Иймээс музейн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэв.

“Нийслэл хүрээнээс Улаанбаатар 1913–2013” үзэсгэлэнд Норвегийн аялагч Оскар Мамены 1913–1924 онд авч үлдээсэн түүхэн гэрэл зургууд, Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн 1983–2013 онд дарсан гэрэл зургуудыг багтаасан нийт 60 гэрэл зургийг дэлгэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын нэгэн зууны хөгжил, өнгө төрхийг нэг дороос үзэх боломжийг олон нийтэд олгож байна.



Facebook
Twitter
Youtube


Баянхонгор аймгийн Богд сумаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр
Унзад, голч лам нарын тэмцээн, балин тосон урлалын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээн боллоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Сэтгэгдэл бичих