Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд


6-р сарын 29
9 цаг 41 минут
 

      УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийгмийн хамгаалал-Нийтийн халамж” сэдвээр гишүүд Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж, хариулт авлаа. Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд болон хариултаас тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл:

- Хамгийн сайн халамжийн бодлого бол ажлын байр бий болгох. Гэтэл өнөөгийн эрх баригчид ажлын байр бий болгохдоо татвар төлөгчдийн мөнгөөр төрийн өмчит ажлын байр нэмдэг. Энэ нь явсаар байгаад МАН-ын хамаарал бүхий гишүүдийн төрийн албыг бүрдүүлж, ТӨК нь асрамж, халамжийн газар болчихлоо.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Төрийн өмчит компанийн засаглал болохгүй байгаа. Үүнтэй санал нэг. Засаглал болохгүй байгаа учраас сая ажлаа аваад 14 компанийг татан буулгалаа. “Эрдэнэс Монгол”-ыг Баялгийн сангийн хуулийн дагуу ногдол ашиг, орлогыг иргэдэд хүргэх зөв жишгийг тогтоосон. Өнгөрөгч лхагва гарагийн хуралдаанаар “Чингис хаан баялгийн сан”, төрийн өмчит компаниудад Узбекстанд хөрөнгө босгосны адилаар Олон улсын хөрөнгийнменежментийн компани ажиллуулахаар нээлттэй урилга хүргүүлчихлээ. Наадмаас өмнө аль нэг компанид компаний менежментийг сайжруулж, ашиг орлогыг иргэний халаасанд хүргэх менежментийг нь бүрэн өгнө. Төрийн өмчит компаниуд болохгүй байгаа учраас ТӨК-ий тухай хуулийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-д өргөн мэдүүлсэн. Их хурлын гишүүдэд үнэхээр талархаж байгаа. Эдгээр хуулиудыг баталсны дараа Монголд хувьсгал авчирна шүү. Төрийн өмчит компаний хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс гэж хугацаа тавьсан юм билээ. Хугацааг наашлуулчихвал ТУЗ-ийг хуулийн дагуу бүгдийг нь чөлөөлнө. Гүйцэтгэх захирлуудад хуульд заасны дагуу шаардлага тавина. Хийсэн ажлын үр дүнгээр нь үнэлнэ. Ногдол ашиг хуримтлуудаад, өр төлбөрөөс гаргаад явж байвал түүнийг нь урамшуулна. 14 төрийн өмчит компанийг татан буулгаад цомхотгол хийсэн хэдэн Ерөнхий сайд байсан бэ. ТӨК-ийг засаглалын хямралд оруулсан хүмүүс нь танай, манай намд аль, алинд нь бий. 2024 оны сонгуулийн дараа ТӨК-ийг МАН, АН хамтдаа завааруулсан. Үүнийг ярих ёстой. Хэрэгтэй, хэрэггүй бүтээмжийн менежерүүдийг хамтдаа тавьсан. Энэ хариуцлагаас хэн ч зугтахгүй. Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийн төсөл батлагдсанаар бодит чөлөөлөлтүүд хийгдэнэ. ТӨК-ий хууль батлагдсаны дараа хуульд тавьсан шалгуур, шаардлагыг давж Гүйцэтгэх захирал суух хүн төдийлөн олдохгүй дээ. Мэдлэг боловсролтой, шалгуурт нийцсэн хүн л олдоно.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:

- Ядуурлыг та бүхэн бууруулна гэсэн. Энэ амлалт тань юу болов?

Ерөнхий сайд Н.Учрал:

-2016 оноос хойш Их хурлын гишүүн хийхдээ өөрт ногдсон ажлаа хариуцлагатай хийж ирсэн. Цахим салбарыг хөгжүүлж, долоон хууль батлуулж, индексийг 28 байр урагшлууллаа. Цахим засаглалын сүүлчийн цэгийг Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслөөр хатгаж байна. Их хурлын гишүүнээр ажиллахдаа Залуучуудын, Багшийн хуулийг батлуулсан. Туслах багшийн орон тоог батлууллаа. Багшийн хөгжлийг дэмжих хуулийг санаачилж батлуулсан. Хариуцсан ажлаа аваад хариуцлагатайгаар л хийлээ. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Төрийн өмчит компаний тухай хуулийн төслийг оруулж ирлээ. Энэ бол хувьсгал. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа төсвийн тэнцвэржүүлсэн орлого ДНБ-ий харьцааг 30-28 хувь хүртэл буулгах төсөл оруулж ирсэн. Хувийн хэвшилд орон зай бий болгосон шүү. Хариуцсан ажлаа хариуцлагатайгаар хийж ирсэн нь миний цаг үе. Ерөнхий сайдын ажлыг аваад 80 хонож байна. Энэ хугацаанд зүтгэж байгаа. Олон жил дуусдаггүй яриаг дуусгах гээд явж байгаа.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Бүх насаараа төр түмний төлөө зүтгээд тэтгэврийн хамгийн доод хэмжээгээр амьдарч байгаа 450 мянган иргэн байна. Та энэ мөнгөөр хэд хоног амьдрах вэ. Тэтгэвэр гараад ахмадууд ядуурлын эгнээнд шилжиж байгаа шүү. Энэ нийгмийн хамгаалал юм уу?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Өнөөдөр сонгууль болж байгаа юм шиг л байна даа. Та ч дарга байсан шүү. 10 хүний 6 нь бага тэтгэвэр аваад байгаа учраас шинэчилье гээд байгаа юм. Таны үзэл санаа, зарчим, ард түмнээ сайхан амьдруулах хүслийг асар хүндэтгэж яаж хэрэгжүүлэх вэ гэдэг арга замыг оруулж ирлээ. Их хурлын гишүүд батлаад өгвөл тэтгэврийн шударга тогтолцоо бий болно. Тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа 57 хувийн 3/1 нь 25 жилээс дээш ажилласан. Ингэж ажиллачихаад тэтгэврийн доод хэмжээгээр авч байгааг өөрчилнө. 2013 оноос өмнөх нь 1.4, 2018 оноос хойшхи нь 2.4 сая гэж бодуулчихаад хэдхэн жилийн зөрүүнд асуудал үүсээд байгаа юм. Энд 140 мянган хүн байгаа. Тэтгэвэр авагч 504 мянган хүнд ажилласан жилээр бодож “Баталгаат тэтгэвэр” нэмэхгүй бол НД-ын сангийн алдагдал жил бүхэн ихэснэ. Нийгмийн даатгалын сан2050 онд 40 их наяд руу хүрч, төсөв баталж чадахгүйд хүрэх нь ээ. Тэтгэврийн доод хэмжээ чинь амьдралын баталгаа болж чадахгүй байгаа юм. Тэдэнд ажилласан жилээр нь уялдуулж нэмээд явна аа. Таны үзэл санаа зөв. Надад шийдэх гарц байна. Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлэх гэж л энэ реформыг хийж байгаа. 10 хувиар адил тэгш нэмэхээр ялгааг улам л ихэсгэнэ. Зөрүүг илүү ойртуулна. Би 10 хоногийн өмнөхмэдээллээр хэзээ ч ярихгүй.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-“Эрдэнэс Монгол” тэргүүтэй компаниудын захирлын цалинг аудитын газраас авлаа. Нэг дарга 30 сая төгрөгийн цалин авч байгаа. Нийгмийн халамжийн тэтгэвэр 478 мянга байгаа. Нэг монгол иргэн тэтгэмжээр 480 мянга хамгийн ихдээ авдаг. Монгол Улсын иргэд хэзээ танай намын дарга нар шиг амьдрах вэ.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Засгийн газрын дэвшүүлээд байгаа шийдлүүдийн оршлыг маш сайн тавих юм. Би ахиад хэлье. Болж байсан бол би Төрийн өмчит компаний засаглалын тухай хуулийг хэлэлцүүлээд өгөөч гэж гуйхгүй шүү дээ. Болж байсан бол Тэтгэврийн хуулийг батлаад өг гэж гуйхгүй. Болохгүй байгаад л оруулаад ирлээ. Болохгүй байгаа учраас 260 орон тоо цөөлчихлөө. Монгол хүн оролцоод байгаа учраас гаднаас ХОМК томилох гээд байгаа юм. Үнэхээр ашиг орлого олоод, баялгийг төвлөрүүлээд, ард иргэдэд өгөөж нь очоод байвал цалин урамшуулал авах нь нээлттэй. Алдагдалтай бол ийм цалин авахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. ТӨК-ий тухай хуулиа батлаад өгчих. Наадмаас өмнө гадны менежмент оруулж байгаад цэгцлээд өгье. Сюрприз барина. Харин ар өврөөс янз бүрийн хүн амьтан яриад байв. Ер нь тэгээд Монгол жижигхэн учраас Ерөнхий сайдын ажил зовлонтой юм билээ. Хүн амьтан яриад, маргааш нь оруулаад  ирэхээр эсэргүүцдэг. Надад жаахан хугацаа өгөөрэй.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Би тантай далд халамжийн талаар ярина. Хагас коксон түлшний талаар ярья. Манайх өөрсдөө нүүрстэй атлаа Хятад улсаас нүүрс авч түлээд 2 жил болж байна. 360 мянган тонныг авчээ. Хил дээр ирж буй тонн тутмын үнэ 780, Улаанбаатарт ирэх өртөг 1.1 сая ч гэлээ иргэдэд худалдах үнэ нь 200 мянга. Төрөөс 960 мянгыг дааж байгаа нь далд халамж юм. 355 тэрбумаар нүүрс авчээ. Өнөө жил дахиад нүүрс авна гээд төсвийг нь баталчихлаа. Энэ бидний бодлого мөн юм уу?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Агаарын бохирдлыг бууруулахад хийж буй алхам. Иргэний гэрт бага үнээр авч очихын тулд төсөвт ачаалал авч ирсэн юм билээ. Гэхдээ Багануурт нүүрс-пиролизийн үйлдвэр барих ажлыг Лу.Гантөмөр дарга бид хоёр ярьж эхэлсэн. Хэчнээн ч хугацаа өнгөрөв. Энэ ажлыг явуулна. Ирэх жилээс гаднаас түлш авдгийг зогсооно. Багануурт 350 мянган тонн нүүрсийг шинжлүүлж, сайн гэдэг дүгнэлт гарсан. Одоо гарын үсэг зурах баталгаа гаргана. Хятадын Ерөнхий сайдтай Даляньд уулзахдаа энэ асуудлыг уламжилсан. Ирэх долоо хоногийн мягмар гарагт Багануурын пиролизийн үйлдвэр дээр ажиллаж, сонгон шалгаруулалт зарлана. Хагас коксон нүүрсийг Багануурын уурхайг түшиглэж үйлдвэрлэнэ. Энэ жилийн хувьд НИТХ шийдсэн мэдээлэл авсан. Шийдэхгүй бол иргэдэд ачаалал их ирнэ. Энэ ажилд С.Цэнгүүн гишүүн манлайлж, хариуцлагатай санал дэвшүүлсэнд баяртай байна. Ажлын хэсгийг ахалсан ч болно шүү.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

140 жилийн хамгийн хүчтэй Эль Нино1 цаг 21 минутын өмнөЕрөнхий сайдаас асуусан онцлох асуултууд1 цаг 25 минутын өмнөАлба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа1 цаг 28 минутын өмнөҮндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана1 цаг 32 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.29-07.032 цагийн өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2 цаг 8 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа6 сар 28. 21:44Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо6 сар 28. 21:41"Уухай" үндэсний шагайн харвааны шагнал гардууллаа6 сар 28. 21:38Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа6 сар 28. 21:35“Нийслэл хүрээнээс Улаанбаатар 1913-2013” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочиллоо6 сар 28. 21:32Жэжү жүрж ба Монгол Улсыг Зүүн хойд Азийн гол холбон тоглогч болгох Г.Занданшатарын ээлжит нүүдэл6 сар 28. 16:52Унзад, голч лам нарын тэмцээн, балин тосон урлалын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээн боллоо6 сар 28. 11:00Баянхонгор аймгийн Богд сумаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа6 сар 28. 10:57Даншиг наадмын цам харайх ёслолд 90 цамчин бүжин наадаж байна6 сар 28. 10:51"Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд нийслэл, орон нутгийн 32 багийн 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна6 сар 27. 16:19Даншиг наадамд 810 харваач цэц мэргэнээ сорьж байна6 сар 27. 16:17Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна6 сар 27. 16:14Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа6 сар 27. 16:08Даншиг наадмын хүчит бөхчүүдийг улсын арслан Э.Оюунболд манлайлан барилдана6 сар 27. 14:03Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо6 сар 27. 14:01Хүй долоон худагт нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” эхэллээ6 сар 27. 13:12Фото сурвалжилга: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”6 сар 27. 12:44“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ6 сар 27. 12:40ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 12:38Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төллөө6 сар 27. 12:36УИХ-ын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндөж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ6 сар 27. 12:33Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ6 сар 27. 12:26Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна6 сар 26. 15:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.