Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа


6-р сарын 29
12 цаг 09 минут

      Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг сайжруулах зорилгоор нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо. Тодруулбал, шилдэг менежменттэй 10 цэцэрлэг, шилдэг менежменттэй 9 сургууль, шилдэг менежменттэй-зөвлөгч 10 цэцэрлэг, шилдэг менежменттэй-зөвлөгч 3 сургуулийг тус тус шалгарууллаа.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.

Шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгүүд удирдлагын менежментийг сайжруулж, багшийн тасралтгүй хөгжлийг ханган, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан байна.

Сүүлийн дөрвөн жилд нийслэлийн 113 цэцэрлэг, 129 сургуульд индексийн урамшуулал олгосон бөгөөд боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн ажлын үр дүнд ахиц, амжилт гаргах хөшүүрэг болох төдийгүй менежментийг сайжруулах чухал ач холбогдолтой. 

“Шилдэг менежменттэй цэцэрлэг”

  1. Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэг
  2. Хан-Уул дүүргийн 35 дугаар цэцэрлэг
  3. Сонгинохайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэг
  4. Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэг
  5. Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэг
  6. Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэг
  7. Чингэлтэй дүүргийн 224 дүгээр цэцэрлэг
  8. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэг
  9. Баянзүрх дүүргийн 289 дүгээр цэцэрлэг
  10. Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэг

“Шилдэг менежменттэй сургууль”

  1. Багануур дүүргийн “Гүн галуутай” сургууль
  2. Налайх дүүргийн 160 дугаар сургууль
  3. Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургууль
  4. Баянгол дүүргийн “Сэтгэмж” сургууль
  5. Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль
  6. Баянгол дүүргийн 93 дугаар сургууль
  7. Багануур дүүргийн “Боловсрол” сургууль
  8. Баянгол дүүргийн 141 дүгээр сургууль
  9. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль

“Шилдэг менежменттэй-зөвлөгч цэцэрлэг”

  1. Хан-Уул дүүргийн 121 дүгээр цэцэрлэг
  2. Баянгол дүүргийн 93 дугаар цэцэрлэг
  3. Баянгол дүүргийн 198 дугаар цэцэрлэг
  4. Хан-Уул дүүргийн 290 дүгээр цэцэрлэг
  5. Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг
  6. Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг
  7. Баянзүрх дүүргийн 20 дугаар цэцэрлэг
  8. Сонгинохайрхан дүүргийн 316 дугаар цэцэрлэг
  9. Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэг
  10. Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэг

“Шилдэг менежменттэй-зөвлөгч сургууль”

  1. Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль
  2. Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургууль
  3. Налайх дүүргийн 109 дүгээр сургууль тус тус шалгарлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа2 цаг 47 минутын өмнө140 жилийн хамгийн хүчтэй Эль Нино5 цаг 11 минутын өмнөЕрөнхий сайдаас асуусан онцлох асуултууд5 цаг 15 минутын өмнөАлба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа5 цаг 19 минутын өмнөҮндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана5 цаг 22 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.29-07.035 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан5 цаг 59 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа6 сар 28. 21:44Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо6 сар 28. 21:41"Уухай" үндэсний шагайн харвааны шагнал гардууллаа6 сар 28. 21:38Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа6 сар 28. 21:35“Нийслэл хүрээнээс Улаанбаатар 1913-2013” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочиллоо6 сар 28. 21:32Жэжү жүрж ба Монгол Улсыг Зүүн хойд Азийн гол холбон тоглогч болгох Г.Занданшатарын ээлжит нүүдэл6 сар 28. 16:52Унзад, голч лам нарын тэмцээн, балин тосон урлалын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээн боллоо6 сар 28. 11:00Баянхонгор аймгийн Богд сумаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа6 сар 28. 10:57Даншиг наадмын цам харайх ёслолд 90 цамчин бүжин наадаж байна6 сар 28. 10:51"Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд нийслэл, орон нутгийн 32 багийн 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна6 сар 27. 16:19Даншиг наадамд 810 харваач цэц мэргэнээ сорьж байна6 сар 27. 16:17Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна6 сар 27. 16:14Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа6 сар 27. 16:08Даншиг наадмын хүчит бөхчүүдийг улсын арслан Э.Оюунболд манлайлан барилдана6 сар 27. 14:03Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо6 сар 27. 14:01Хүй долоон худагт нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” эхэллээ6 сар 27. 13:12Фото сурвалжилга: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”6 сар 27. 12:44“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ6 сар 27. 12:40ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 12:38Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төллөө6 сар 27. 12:36УИХ-ын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндөж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ6 сар 27. 12:33Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ6 сар 27. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.