Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


6-р сарын 29
15 цаг 04 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.29/ Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Лувсанжамц, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, О.Номинчимэг, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, Л.Энхнасан нарын 55 гишүүнээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг 23 жилийн өмнө баталсан бөгөөд тус хөтөлбөрт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг идэвхжүүлж, Үндсэн хуульд заасан хүний эрхийн зөрчилд, хүчтэй ажиллах механизм бүрдүүлнэ” гэсэн зорилт тавьсан байна. Энэ сэдэв хөндөгдөөд 30 жил болж байгаа төдийгүй үүнтэй холбоотой хуулийн төслүүд дөрвөн парламент дамжсаныг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин онцлов. 2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн талаарх судалгаа, харьцуулалт, тооцоолол гээд бэлтгэл ажил, төслийн боловсруулалтыг нягт, нямбай хийсэн тул Хууль тогтоомжийн тухайд хуулийн шаардлагыг бүрэн хангасан энэхүү төслийг өргөн мэдүүлж байна гэлээ.

Хуулийн төслийн гол зорилго нь иргэний үндсэн эрхийн хяналтыг Үндсэн хуулийн цэцэд бий болгох бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөө цаасан дээр үлдэх үү, эсвэл амьдралд хэрэгжих үү гэдэг асуултад хариулахад чиглэсэн гэдгийг Х.Тэмүүжин гишүүн хэлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл:

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлд заасан Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх үндсэн зарчим, зохион байгуулалт, бие даасан байдлын баталгаа, Цэцийн гишүүний эрх зүйн байдлыг тогтоох зорилгоор тус хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь таван бүлэг, 23 зүйлээс бүрдсэн бөгөөд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгасан байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэц, түүний бүрэн эрх, Цэцийн үйл ажиллагааны зарчим, Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлага, нөхцөл, томилох үйл ажиллагаа, бүрэн эрх эхлэх, үргэлжлэх, дуусгавар болох зохицуулалт, Цэцийн гишүүний тангараг, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн, Цэцийн дарга, түүний бүрэн эрх, Цэцийн Тамгын газрын чиг үүрэг, зохион байгуулалтын талаар тусгажээ. Мөн Цэцийн гишүүний хараат бус байдал, эдийн засаг, нийгмийн баталгаа болон үйл ажиллагаандаа баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох, хязгаарлах зүйл, эгүүлэн татах, бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон Цэцийн үйл ажиллагааны баталгаа, Цэцийн төсөв, санхүүгийн бие даасан байдлын зохицуулалтыг тусгасан аж.

Төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Үндсэн хуулийн шүүх болохыг нь хуульчлан тодорхойлох төдийгүй энэ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хангуулах баталгаа болж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл: 

Хуулийн төслийн гол өөрчлөлт Үндсэн хуулийн цэц үндсэн эрхийн маргааныг иргэдийн өргөдлийн дагуу, өөрийн санаачилгаар буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр, мөн эрх мэдэл хуваарилалтын маргааныг Үндсэн хуульд заасан эрх мэдэл хуваарилалтын оролцогчдын хүсэлтээр хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар дараах зарчмын шинэлэг зохицуулалтыг тусгажээ. Үүнд:

Үндсэн хуулийн Жаран дөрөв, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны хүрээнд "Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих", Үндсэн хууль зөрчсөн маргааныг хянан шийдвэрлэх чиг үүргээ Цэц нь иргэнээс ирүүлсэн "үндсэн эрх" зөрчигдсөн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх зохицуулалт, Үндсэн хуулийн процессын эрх зүйн дэлхий нийтийн чиг хандлагын хүрээнд "өргөдөлд" тавигддаг шалгуурыг нарийвчлан тусгасан байна.

Цэц нь Үндсэн хуулийн шүүх болохын хувьд хянан шийдвэрлэх маргааны агуулгыг "хамаарлын зарчмын" хүрээнд томьёолохын зэрэгцээ Үндсэн хуулийн цэцэд ирсэн аливаа өргөдөл, мэдээллийн талаарх урьдчилсан хяналтыг Үндсэн хуулийн шүүхийн Тамгын газар ерөнхий бүртгэлийн хүрээнд гүйцэтгэдэг жишиг бусад улс оронд тогтсон бөгөөд энэ нь Цэцэд ирсэн өргөдөл, мэдээллийн анхны буюу хэлбэрийн шалгалтыг Тамгын газар ерөнхий бүртгэлийн хүрээнд шалгаж, хуулийн шаардлага хангаагүй асуудалд бүртгэгч /хуульч/ нар хариу өгч буцаах, зарим тохиолдолд хуулийн шаардлага хангуулах арга хэмжээг авахаар журамлах нь Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд зохиомол ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой тул хуулийн төсөлд тусгасан байна.

Маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулснаар Үндсэн хуулийн цэц онолын шүүх болох нөхцөл хангагдана гэж үзжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэлийг онолын түвшинд, ойлгомжтой, үндэслэл сайтай гаргах, үндэслэлээ бичгээр дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагын үүднээс хуралдаан дууссанаас хойш хоёр сарын дотор Цэцийн шийдвэрийг эцэслэн бичиж, ёсчлох, улмаар тодорхой хугацаанд нийтэд мэдээлэх, нийтлэх, эмхэтгэж хэвлэхээр хуульчлах, маргааны оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхой болгох, эрх үүргийг тусгайлан хуульчлах, Үндсэн хуулийн цэцийг үл хүндэтгэсэн, хуралдааны дэг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Unlock the Mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав1 цаг 1 минутын өмнөХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна1 цаг 12 минутын өмнөЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна1 цаг 15 минутын өмнөУнгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ1 цаг 21 минутын өмнөҮндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 24 минутын өмнөНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа4 цаг 19 минутын өмнө140 жилийн хамгийн хүчтэй Эль Нино6 цаг 43 минутын өмнөЕрөнхий сайдаас асуусан онцлох асуултууд6 цаг 47 минутын өмнөАлба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа6 цаг 51 минутын өмнөҮндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана6 цаг 54 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.29-07.037 цаг 22 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 цаг 31 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа6 сар 28. 21:44Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо6 сар 28. 21:41"Уухай" үндэсний шагайн харвааны шагнал гардууллаа6 сар 28. 21:38Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа6 сар 28. 21:35“Нийслэл хүрээнээс Улаанбаатар 1913-2013” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочиллоо6 сар 28. 21:32Жэжү жүрж ба Монгол Улсыг Зүүн хойд Азийн гол холбон тоглогч болгох Г.Занданшатарын ээлжит нүүдэл6 сар 28. 16:52Унзад, голч лам нарын тэмцээн, балин тосон урлалын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээн боллоо6 сар 28. 11:00Баянхонгор аймгийн Богд сумаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа6 сар 28. 10:57Даншиг наадмын цам харайх ёслолд 90 цамчин бүжин наадаж байна6 сар 28. 10:51"Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд нийслэл, орон нутгийн 32 багийн 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна6 сар 27. 16:19Даншиг наадамд 810 харваач цэц мэргэнээ сорьж байна6 сар 27. 16:17Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна6 сар 27. 16:14Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа6 сар 27. 16:08Даншиг наадмын хүчит бөхчүүдийг улсын арслан Э.Оюунболд манлайлан барилдана6 сар 27. 14:03Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо6 сар 27. 14:01Хүй долоон худагт нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” эхэллээ6 сар 27. 13:12Фото сурвалжилга: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”6 сар 27. 12:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.