Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна


6-р сарын 29
15 цаг 16 минут

     Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Экспорт, олон улсын худалдааны төв хамтран анх удаа зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” өнөөдөр эхэллээ.

Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг нэг дор цуглуулж, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бий болгох, стратегийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой энэхүү форум хоёр өдөр үргэлжилнэ. 

Форумыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Чинюнь Дяо нар мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ “2025 оны жилийн эцсийн байдлаар тус салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 34 хувь, экспортын орлогын 5 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангаж байна. Энэ нь манай салбар ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх өндөр боломжтойг харуулж байна” хэмээж Франц, Бельги, Болгар, Польш, Итали, Турк, АНУ, Канад, ОХУ-ын Элчин сайдын яамд болон нийт хөгжлийн түншүүддээ талархал илэрхийлэв.

Форумын эхний хэсэгт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монголын хөдөө аж ахуйн стратегийн санаачилгуудын танилцуулгыг хийж, НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн газрын ахлах бодлогын ажилтан Жан Сяоруо Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, “Гараас гарт” (Hand-in-Hand) санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцууллаа.

Мөн стратегийн түншлэл, санхүүжилт, зах зээлийн тэлэлтийг эрэлхийлж буй 12 хөрөнгө оруулалтын төсөл хөрөнгө оруулагчдад танилцуулагдаж байна. Эдгээр төслүүд нь хүнс үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс шир, агропарк, сэргээгдэх материал, инновац, биотехнологи зэрэг салбарын өндөр нэмүү өртөг шингэсэн шийдлүүдийг багтаажээ.

Форумын хүрээнд зохион байгуулагдаж буй панел хэлэлцүүлэг, илтгэлүүдээр дараах сэдвүүдийг онцлон хэлэлцэж байна. Үүнд:

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн нэмүү өртгийн сүлжээ;

-Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт, холимог санхүүгийн боломжууд;

-Олон улсын хөрөнгө оруулагчдын шалгуур, хүлээлт;

-Монгол дахь амжилттай хөрөнгө оруулалтын туршлага;

-Мах, сүү, ноос, ноолуурын салбарын экспортын боломж;

-Австралийн туршлагаас суралцах боломж;

-Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний тогтолцоо;

-Нийлүүлэлтийн сүлжээн дэх химийн бодисын аюулгүй менежмент;

-Хөдөө аж ахуйн салбар дахь нүүрстөрөгчийн зах зээлийн боломжийн талаар тус тус хэлэлцэж буй юм.

Форумын үеэр хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалт хайж буй аж ахуйн нэгжүүдийн B2B уулзалтууд зохион байгуулагдаж, бизнесийн түншлэл байгуулах, хөрөнгө оруулалтын хэлэлцээг эхлүүлэх боломж бүрдүүлжээ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, бүтээгдэхүүн үйлчилгээ болон Дэлхийн хүнсний форумын Монголын үндэсний залуучуудын зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулах үзэсгэлэн олон нийтэд нээлттэй ажиллаж байна. 

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026” нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт тогтвортой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг тэлэхэд бодит хувь нэмэр оруулах чухал арга хэмжээ болж байна. Түүнчлэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт, инноваци, олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах гарц, шийдлийг эрэлхийлж байна.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Unlock the Mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав1 цаг 1 минутын өмнөХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна1 цаг 12 минутын өмнөЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна1 цаг 16 минутын өмнөУнгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ1 цаг 21 минутын өмнөҮндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 24 минутын өмнөНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа4 цаг 19 минутын өмнө140 жилийн хамгийн хүчтэй Эль Нино6 цаг 43 минутын өмнөЕрөнхий сайдаас асуусан онцлох асуултууд6 цаг 47 минутын өмнөАлба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа6 цаг 51 минутын өмнөҮндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана6 цаг 54 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.29-07.037 цаг 23 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 цаг 31 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа6 сар 28. 21:44Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо6 сар 28. 21:41"Уухай" үндэсний шагайн харвааны шагнал гардууллаа6 сар 28. 21:38Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа6 сар 28. 21:35“Нийслэл хүрээнээс Улаанбаатар 1913-2013” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочиллоо6 сар 28. 21:32Жэжү жүрж ба Монгол Улсыг Зүүн хойд Азийн гол холбон тоглогч болгох Г.Занданшатарын ээлжит нүүдэл6 сар 28. 16:52Унзад, голч лам нарын тэмцээн, балин тосон урлалын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээн боллоо6 сар 28. 11:00Баянхонгор аймгийн Богд сумаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа6 сар 28. 10:57Даншиг наадмын цам харайх ёслолд 90 цамчин бүжин наадаж байна6 сар 28. 10:51"Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд нийслэл, орон нутгийн 32 багийн 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна6 сар 27. 16:19Даншиг наадамд 810 харваач цэц мэргэнээ сорьж байна6 сар 27. 16:17Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна6 сар 27. 16:14Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа6 сар 27. 16:08Даншиг наадмын хүчит бөхчүүдийг улсын арслан Э.Оюунболд манлайлан барилдана6 сар 27. 14:03Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо6 сар 27. 14:01Хүй долоон худагт нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” эхэллээ6 сар 27. 13:12Фото сурвалжилга: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”6 сар 27. 12:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.