Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian economy” өргөтгөсөн хуралдаанд /2026.06.29/ гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч, Монголбанк, манай улсын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна.
Өргөтгөсөн хуралдаанаас гарсан онцлох үр дүн:
-Нийт 545 сая ам.долларын төслийн хөрөнгө оруулалтын зургаан хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт талууд гарын үсэг зурав.
- Сингапурын 65 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай Phillip Capital хөрөнгө оруулалтын сан Монгол Улсад оффисоо нээхээр боллоо.
- Унгарын OTP банк Монгол Улсад салбар байгуулах албан бичгээ Ерөнхий сайдад гардуулж өгөв.
Монгол Улсын Ерөнхий сайд Далянь хотноо Зуны Давосын уулзалтын үеэр бид тогтвортой бодлого, эдийн засгийн төрөлжилт, хөгжлийн боломжуудын талаар ярилцсан. Харин өнөөдөр тэрхүү яриаг илүү нарийвчилж байгааг тодотгоод, Монгол Улс хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчноо хэрхэн сайжруулж буй тухай, “Чөлөөлье” бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгөв. Мөн энэхүү өргөтгөсөн хуралдаан нь Монгол Улсад хөрөнгө оруулалт татсан үр дүнтэй ажил болж буйг онцоллоо.
Энэ үеэр Унгарын OTP банкны ТУЗ-ийн гишүүн Ласло Вольф: “Хэрэв манай банк Монголын зах зээлд үйлчилгээ үзүүлбэл, томоохон төслүүдийг санхүүжүүлэх хэмжээний хөрөнгө оруулалтыг санал болгоно. Мөн орон сууцны ипотекийн зах зээлд бүтээгдэхүүн санал болгох сонирхолтой байна. Өнөөдрийн байдлаар Монголын банкны зах зээлд нэвтрэх эрх зүйн орчин төдийлөн таатай биш байгаа. Харин Ерөнхий сайд эрх зүйн орчныг шинэчилж, либералчлалын бодлого хэрэгжүүлж буйг илэрхийллээ. Энэ нь бидний хувьд Монголд хөрөнгө оруулах боломжийг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Засгийн газрын хэрэгжүүлсэн шинэчлэл, төлөвлөж буй реформуудыг хөрөнгө оруулагчид сайшааж байна” гэлээ. 
Технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг европын хөрөнгө оруулалтын удирдлагын компани болох Alpac Capital-ийн үүсгэн байгуулагч Луиш Сантуш хэлэхдээ, Монгол Улс барууны орнуудын хөрөнгө оруулагчдыг татах суурь нөхцөлөө хэдийн бүрдүүлжээ. Өмнө нь Монгол Улс голчлон жуулчдыг татдаг байсан бол одоо хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Монгол Улс хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, тогтвортой орчныг бүрдүүлж, сайн засаглалын суурийг тууштай бэхжүүлж байгааг бид харж байна. Монголд олон удаа ирж, хамтран ажиллах хэрэгтэй гэсэн итгэлийг өгч байна гэдгийг тодотгосон юм. 
“Эдийн засгийн засгийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Ирмүүн “Өртгөсөн хуралдаан Монгол Улс олон улсад итгэлтэй, найдвартай түнш гэсэн сайн дохиог өгч чадлаа” гэдгийг онцлов.
“Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаан зургаадугаар сарын 29-30-нд Улаанбаатарт үргэлжилнэ.
Тус хуралдаан нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг бэхжүүлэх, бүс болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлоход чиглэжээ. 







Facebook
Twitter
Youtube


Туркийн онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлэх, сургалт дадлага явуулах чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Монгол Улс бол Зүүн Хойд Ази ба Төв Азийг холбогч улс
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа
Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна
Ч.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов

Сэтгэгдэл бичих