Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв


6-р сарын 29
18 цаг 45 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.29/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл нар Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлэв.

Статистикийн тухай хуулийг 1994 онд баталж, 1997 онд шинэчлэн найруулснаас хойш 28 дахь жилдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буйг А.Ариунзаяа гишүүн тодотгоод сүүлийн 6 жилийн хугацаанд холбогдох судалгаа, тооцоолол, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэр бүхий есөн гишүүний хамтаар санаачлан боловсруулж, өргөн мэдүүлж байгаа гэв. 

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Статистикийн тухай хууль нь орчин цагийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж чадахгүйн зэрэгцээ цаашид хүлээгдэж байгаа шинэ тутам харилцааг бүрэн зохицуулах боломжгүй болжээ.

Түүнчлэн Статистикийн тухай хуульд Монгол Улсын хөгжлийн бодлого, түүний төлөвлөлтөд тусгасан асуудлууд, олон улсын жишиг, тэргүүн туршлагыг нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэрээр тусгах боломжгүй байгаагийн зэрэгцээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулийн хэрэгжилт болон бусад холбогдох хуульд нийцүүлэх, уялдаа холбоог хангах шаардлага үүссэн байна. Иймд эдгээрийг нэгтгэн системчлэх, хууль зүйн үндэслэлийг нь тусгах замаар давхардал, хийдлийг арилгах, ойлгомжтой, оновчтой болгох шаардлагын хүрээнд хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 7 бүлэг 35 зүйлтэй бөгөөд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хуулийн зорилт, статистикийн хууль тогтоомж, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, статистикийн үндсэн зарчмууд, тогтолцоо, Үндэсний статистикийн хорооны бүрэн эрх, түүний дотор холбогдох байгууллагуудын мэдээллийн санд хандах эрх, хорооны чиг үүрэг, дарга, дэд даргын бүрэн эрх, Үндэсний статистикийн зөвлөл, түүний бүрэн эрх, эрхлэх асуудлыг тодорхой тусгасан байна. Үүний зэрэгцээ хорооны Тамгын газрын дарга, нэгжүүдийн бүрэн эрх, чиг үүрэг, эрсдэлийн удирдлагатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинээр томьёолж, оролцогч бусад тал, анхан шатны нэгжийн үйл ажиллагааг зохицуулахаар тусгасан байна.

Мөн статистикийн мэдээллийн хэлбэр, үзүүлэлт, статистик мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн нууцлалыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, статистикийн үйл ажиллагааны хараат бус байдлын баталгаа, мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах, нийтэд түгээх үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа, хориглох зүйлийн талаарх зохицуулалтыг тусгасан байна. Статистикийн мэдээллийн чанарын хяналтын тогтолцоо, дотоод хяналт, статистикийн мэдээлэгч болон хэрэглэгчийн эрх, үүрэг, мэдээлэгчийн хуулиар тогтоосон нууцын хамгаалалт, статистикийн үйл ажиллагааны талаар бүх шатны Засаг дарга болон төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн оролцоо, Засгийн газрын бүрэн эрхийн талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсэхгүй, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар үүсэхгүйн зэрэгцээ одоогийн мөрдөж байгаа хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хүндрэл арилж, хэрэгжилт, үр нөлөө сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна1 цаг 8 минутын өмнөНэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна1 цаг 13 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо1 цаг 17 минутын өмнөСтатистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 20 минутын өмнө“Unlock the Mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав4 цаг 38 минутын өмнөХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна4 цаг 49 минутын өмнөЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна4 цаг 52 минутын өмнөУнгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ4 цаг 58 минутын өмнөҮндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 цаг 1 минутын өмнөНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа7 цаг 56 минутын өмнө140 жилийн хамгийн хүчтэй Эль Нино6 сар 29. 9:45Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд6 сар 29. 9:41Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа6 сар 29. 9:37Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана6 сар 29. 9:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.29-07.036 сар 29. 9:06УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 29. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан6 сар 29. 8:57“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа6 сар 28. 21:44Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо6 сар 28. 21:41"Уухай" үндэсний шагайн харвааны шагнал гардууллаа6 сар 28. 21:38Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа6 сар 28. 21:35“Нийслэл хүрээнээс Улаанбаатар 1913-2013” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочиллоо6 сар 28. 21:32Жэжү жүрж ба Монгол Улсыг Зүүн хойд Азийн гол холбон тоглогч болгох Г.Занданшатарын ээлжит нүүдэл6 сар 28. 16:52Унзад, голч лам нарын тэмцээн, балин тосон урлалын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээн боллоо6 сар 28. 11:00Баянхонгор аймгийн Богд сумаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа6 сар 28. 10:57Даншиг наадмын цам харайх ёслолд 90 цамчин бүжин наадаж байна6 сар 28. 10:51"Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд нийслэл, орон нутгийн 32 багийн 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна6 сар 27. 16:19Даншиг наадамд 810 харваач цэц мэргэнээ сорьж байна6 сар 27. 16:17Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна6 сар 27. 16:14Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа6 сар 27. 16:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.