Олон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ


6-р сарын 30
9 цаг 11 минут

     Хүн төрөлхтний ардчиллын тулгуур болсон парламентуудыг нэгтгэж, хамтын ажиллагаа, ардчилал, энх тайван, хүний эрхийн суурь шийдлүүдэд нөлөө үзүүлдгээрээ Олон улсын парламентын холбоо (ОУПХ) дэлхийн хамгийн хүчирхэг тогтолцоо болон бэхжиж байна. 1889 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ОУПХ байгуулагдсан бөгөөд энэ түүхт өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2018 оноос дэлхий дахинд Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж байна.

Парламент бол ард түмнийг төлөөлж, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлдэг, хууль тогтоох байгууллага бөгөөд олон талаас асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, олонх, цөөнхөө харилцан хүндэтгэх ардчиллын суурь зарчмыг хэрэгжүүлдгээрээ нийгмийн ардчиллыг нөхцөлдүүлдэг чухал институц юм. Эдүгээ дэлхий даяар 193 улс, үндэстэн ямар нэг хэлбэрийн парламенттайгаар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ОУПХ-нд 181 нь гишүүнчлэлтэй аж.

Дэлхий дахинд парламентын үүрэг, ардчиллын үнэ цэнийг олон нийтэд таниулах, ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх замаар ард иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн парламентын засаглалын шинэчлэлийг дэмжих, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлэг, хэсгүүдийн оролцоог идэвхжүүлж, тэгш байдлыг нэмэгдүүлэх, парламент хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өргөжүүлж, улс үндэстнүүдийн эв нэгдэл, дэлхий дахины амар амгалан байдлыг хангахад Олон улсын парламентын өдрийг тэмдэглэхийн ач холбогдол оршдог юм. Тус өдрийг 2025 онд “Achieving gender equality, action by action” буюу “Жендэрийн тэгш байдал: Үйлдэл үйлдлээр” сэдвийн хүрээнд дэлхийн парламентат улс орнууд өргөн хүрээнд тэмдэглэсэн бол энэ жил “Bring human rights into focus” буюу “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ. 

Манай улс 1962 онд ОУПХ-ны гишүүнээр элссэн бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал тус холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм. Дэлхийн парламентуудын нийтлэг жишгийн дагуу манай улсын байнгын ажиллагаатай парламент 1990 онд үүсгэн байгуулагдаж, анхны Улсын Их Хурал 1992 оноос үйл ажиллагаагаа эхэлснээр Монгол Улс болон ОУПХ-ны ойр дөт харилцаа, эрчимтэй хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм. Монгол Улсын Их Хурал 2022 онд парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар хамтран ажиллахаар ОУПХ-той Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулан хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ардчиллын суурь үнэт зүйл болсон хүний эрх, түүний дотор жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хамгаалах, баталгааг бэхжүүлэх ур чадварыг бий болгох, түүнийгээ тогтмол үнэлж, бэхжүүлж байх тогтолцоог төлөвшүүлэхээр ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна46 минут 47 секундын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна51 минут 21 секундын өмнөНасанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ2 цаг 38 минутын өмнөБундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийнхэн Монгол Улсад айлчилж байна2 цаг 44 минутын өмнөДолоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв2 цаг 47 минутын өмнөОлон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ3 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан3 цаг 57 минутын өмнөОлон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна6 сар 29. 18:57Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна6 сар 29. 18:52ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо6 сар 29. 18:48Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 18:45“Unlock the Mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав6 сар 29. 15:27Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна6 сар 29. 15:16Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна6 сар 29. 15:13Унгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ6 сар 29. 15:07Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 15:04Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа6 сар 29. 12:09140 жилийн хамгийн хүчтэй Эль Нино6 сар 29. 9:45Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд6 сар 29. 9:41Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа6 сар 29. 9:37Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана6 сар 29. 9:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.29-07.036 сар 29. 9:06УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 29. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан6 сар 29. 8:57“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа6 сар 28. 21:44Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо6 сар 28. 21:41"Уухай" үндэсний шагайн харвааны шагнал гардууллаа6 сар 28. 21:38Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа6 сар 28. 21:35“Нийслэл хүрээнээс Улаанбаатар 1913-2013” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочиллоо6 сар 28. 21:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.