Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийнхэн Монгол Улсад айлчилж байна


6-р сарын 30
10 цаг 15 минут

      Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа, бүлгийн зарим гишүүдийн хамт (2026.06.29) ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, хүндэт зочдыг дэлгэр Монгол оронд тавтай морилохыг уриад, манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирснийг тодотгов. Тэрбээр үргэлжлүүлэн, ХБНГУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европ дахь гол түнш хэмээгээд манай улс ардчиллыг замыг сонгож, байнгын ажиллагаатай парламенттай болсон 1990 оноос эхлэн хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өргөжиж ирснийг дурдлаа. 

Тэр дундаа парламентын төлөөлөх чадамжийг нэмэгдүүлж, хянан шалгах чиг үүргийг бэхжүүлэх, институтийн чадавхыг сайжруулах чиглэлээр тус улсын Бундестагаас туршлага судалж, амжилттай хэрэгжүүлж ирсэн талаар дурдлаа. Тухайлбал, өнгөрсөн 2023 онд Монгол Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д айлчилж, Бундестагийн үйл ажиллагаа болон сонгуулийн тогтолцоотой танилцсан нь онцгой ач холбогдолтой болсон талаар жишээ татав. Энэ нь тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд бүрдсэн таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагааг шинэ бүтэц, бүрэлдэхүүнд нийцүүлэн зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэсэн юм. 

ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал олон намын төлөөлөл бүхий тогтолцоо руу амжилттай шилжиж, эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэн, нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд аваачсан нь онцлох шинэчлэл гэдгийг тодотголоо. Талууд үргэлжлүүлэн улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан технологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд санал солилцсон юм. Сүүлийн жилүүдэд Монгол-Германы бизнес форум, зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгүүдийн давтамж нэмэгдэж, түншлэлийн бусад арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгааг талууд сайшааж, Элчин сайд Хельмут Кулитцэд онцгойлон талархал дэвшүүлцгээв. 

Уулзалтад оролцогчид Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлэг, Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр эрчимжүүлэх талаар санал солилцож, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог тусгах хэлбэрүүд, өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх механизм болон парламентын цахим шинэчлэлийн хүрээнд нээлттэй ярилцлаа. Энэ удаагийн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын гишүүн О.Саранчулуун, Б.Бейсен, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нар албаны хүмүүсийн хамт байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна2 минут 47 секундын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна7 минут 21 секундын өмнөНасанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ1 цаг 54 минутын өмнөБундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийнхэн Монгол Улсад айлчилж байна2 цагийн өмнөДолоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв2 цаг 3 минутын өмнөОлон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ3 цаг 5 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан3 цаг 13 минутын өмнөОлон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна6 сар 29. 18:57Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна6 сар 29. 18:52ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо6 сар 29. 18:48Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 18:45“Unlock the Mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав6 сар 29. 15:27Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна6 сар 29. 15:16Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна6 сар 29. 15:13Унгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ6 сар 29. 15:07Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 15:04Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа6 сар 29. 12:09140 жилийн хамгийн хүчтэй Эль Нино6 сар 29. 9:45Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд6 сар 29. 9:41Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа6 сар 29. 9:37Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана6 сар 29. 9:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.29-07.036 сар 29. 9:06УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 29. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан6 сар 29. 8:57“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа6 сар 28. 21:44Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо6 сар 28. 21:41"Уухай" үндэсний шагайн харвааны шагнал гардууллаа6 сар 28. 21:38Цам харайх ёслолын төгсгөлд сор заллаа6 сар 28. 21:35“Нийслэл хүрээнээс Улаанбаатар 1913-2013” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочиллоо6 сар 28. 21:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.