Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана


6-р сарын 30
13 цаг 13 минут

      Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран бүтээлүүдээсээ бүрдсэн анхны цомог "Хайрын хүч"-ийг гаргаж, бие даасан уран бүтээлчээр 21 дэх жилдээ, "Камертон" хамтлагт 31 дэх жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Уран бүтээлийн ойн хүрээнд нийгэмд эерэг өөрчлөлт авчрах уриалга гаргаж, өөрийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хүүхдийн цэцэрлэг барих асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагватай өнөөдөр уулзлаа.

Уулзалтын үеэр төрийн соёрхолт, дуучин Д.Болд Улаанбаатар хотод олон жил амьдарсан иргэний хувьд, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн уран бүтээлчийн хувьд ч хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийхээр шийдэж, албан бичгээр хандсан, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хотын дарга Б.Пүрэвдагваас хүслээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хүүхдийн төлөөх бүхий л санаачилгуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр “Хотын зүгээс “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар" концепцийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна. Үүнд хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамгийн чухал асуудлын нэг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэггүй нийт 24 хороо байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Олимп хотхон, Улаанхуаран орчим, Баянгол дүүргийн Голден парк орчим, Хан-Уул дүүргийн Хүннү хороолол орчимд цэцэрлэг нэн тэргүүнд хэрэгцээтэй байна. Эдгээр цэцэрлэг хэрэгцээтэй байршлын жагсаалтыг санал болгож, газрын зөвшөөрөл болон бусад асуудлаар дэмжиж, хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл төр иргэний харилцаа, бизнес төрийн харилцааг илүү хялбар байлгах зорилгоор төрийн үйлчилгээг сайжруулах чиг үүрэг бүхий зохицуулагчийн ажлыг Б.Сэмжидмаа хариуцаж байгааг дурдаад, хүн бүрийн оролцооноос хамаарч соёлтой, цэвэр цэмцгэр, аюулгүй Улаанбаатар хотыг бүтээнэ хэмээн онцоллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана58 минут 27 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа1 цаг 2 минутын өмнөБогдхан ууланд могойтой холбоотой дуудлага нэмэгдэж байна1 цаг 8 минутын өмнөБ.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна2 цагийн өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна2 цаг 4 минутын өмнөНасанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ3 цаг 50 минутын өмнөБундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийнхэн Монгол Улсад айлчилж байна3 цаг 56 минутын өмнөДолоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв3 цаг 59 минутын өмнөОлон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ5 цаг 1 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан5 цаг 9 минутын өмнөОлон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна6 сар 29. 18:57Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна6 сар 29. 18:52ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо6 сар 29. 18:48Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 18:45“Unlock the Mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав6 сар 29. 15:27Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна6 сар 29. 15:16Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна6 сар 29. 15:13Унгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ6 сар 29. 15:07Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 15:04Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа6 сар 29. 12:09140 жилийн хамгийн хүчтэй Эль Нино6 сар 29. 9:45Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд6 сар 29. 9:41Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа6 сар 29. 9:37Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана6 сар 29. 9:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.29-07.036 сар 29. 9:06УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 29. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан6 сар 29. 8:57“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа6 сар 28. 21:44Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо6 сар 28. 21:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.