“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа


6-р сарын 30
14 цаг 38 минут

      Парламентын ардчилал өдөр бүр хамгаалагдаж, бэхжиж байх ёстой. Үүнд иргэд, олон нийтийн мэдлэг, мэдээлэлтэй оролцоо чухал үүрэгтэй. Энэ оролцоог хангах, иргэдээ парламент нь сонсдог байхад сэтгүүлчдийн үүрэг асар их... хэмээн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт залуу сэтгүүлчдэд хандаж хэллээ.

Улсын Их Хурлын Тамгын газраас “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран, Азийн сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр нэг сарын хугацаанд хэрэгжүүлсэн “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөр өнөөдөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардав.

Залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх уг хөтөлбөрийн хаалтын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт дэлхийн дахины парламентын ардчилалд тулгарч буй сорилтуудын нэг нь хуурамч мэдээлэл, нийгмийн сүлжээний төөрөгдөл, цахим технологийн хөгжилд тулгуурласан боловсруулалтгүй, нягтлаагүй, ёс зүйгүй мэдээллийн урсгал, энэ бүхний төлөөгөөр парламент болон иргэдийн итгэлцэл суларч буй явдал болохыг онцолсон юм.

Өнөөдөр тохиож буй Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан төрийн үйлчилгээний E-Mongolia платформд “Нээлттэй парламент”, “Улсын Их Хурал таныг сонсож байна” цэсүүдийг нээсэн тухай Улсын Их Хурлын дарга мэдээлж, эдгээрээр иргэдэд хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, нийтийн өргөдөл санаачлах, дэмжих, гишүүдийн ирц, чуулганы хуралдаандаа хэрхэн оролцож буйг мэдэх, хяналт тавих боломж бүрдэж байгааг танилцууллаа. Тэрбээр, иргэдийн мэдэх эрхийг хангах чиг үүргээ хиймэл оюун ухаан, цахим технологид алдахгүйг хичээж, тэнцвэртэй мэдээлэх, тайлбарлах, баримтанд тулгуурлах, олон талын байр суурийг илэрхийлэх, хэлэлцүүлэг мэтгэлцээнийг өрнүүлэх зэрэг сэтгүүл зүйн мэргэжлийн зарчмаа чанд баримталж ажиллахыг залуу сэтгүүлчдэд захилаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Л.Өлзийсайхан парламентын ардчилал бол зөвхөн Улсын Их Хуралд хамаарах зүйл биш иргэн бүрд, хэн бүхэнд хамаатай үнэт зүйл гэдгийг дурдаж, энэ үнэт зүйлээ хамгаалахад бид бүгдээрээ идэвхтэй оролцох учиртай гэлээ. Хөтөлбөрийг хамтарч, дэмжиж явуулсан байгууллагууд, багш нар, зочин илтгэгчдэд тэрбээр талархал дэвшүүлээд, парламентын боловсролоо дээшлүүлж хөтөлбөрт оролцсон залуу сэтгүүлчид, оюутнуудыг цаашид дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

“Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрт ажиллаж, суралцаж байгаа 18-35 насны сэтгүүл зүй, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болсон 25 оролцогч оролцож, Улсын Их Хурлын ил тод, нээлттэй байдал, иргэдийн мэдэх эрх хэрхэн хангагдаж байгаа болон парламентын төлөөлөх, хянан шалгах чиг үүрэг хэрхэн хэрэгжиж байгаа, үүнд парламентын сэтгүүлчдийн үүрэг оролцоо ямар болох зэрэг олон талын сэдвээр богино хэмжээний видео контент бүтээснээ энэ үеэр үзүүлж, танилцуулав. Тэднийг төлөөлөн МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн оюутан Б.Оюун-Эрдэнэ, Монфемнет Үндэсний сүлжээ ТББ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Г.Нямсүрэн, СУИС-ийн Кино, театр, медиа урлагийн сургуулийн оюутан Э.Наранханд нар хөтөлбөрийн агуулга, үр нөлөөг сайшаан, талархал илэрхийлээ.

Сэтгүүлч залуучуудын мэргэшүүлэх энэ хөтөлбөр хоёр дахь удаагаа хэрэгжиж буй юм. Эхний хөтөлбөрийг “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сэдвээр 2023 онд явуулсан юм. Тус хөтөлбөр оролцож төгссөн парламентын залуу сэтгүүлчидтэй Төрийн ордонд тааралдаж, ажил хэргийн харилцаатай байдгаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан сонирхуулаад, “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрт хамрагдсанаар залуу сэтгүүлчид парламентын үйл ажиллагааг сурвалжлах эрхтэй болж байгаа гэдгийг хэлж, амжилт хүсэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа27 минут 39 секундын өмнө“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ30 минут 48 секундын өмнөСэрэмжлүүлэг: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна36 минут 41 секундын өмнөИргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ41 минут 29 секундын өмнө“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо53 минут 5 секундын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа57 минут 57 секундын өмнөТөрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана2 цаг 23 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа2 цаг 26 минутын өмнөБогдхан ууланд могойтой холбоотой дуудлага нэмэгдэж байна2 цаг 32 минутын өмнөБ.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна3 цаг 24 минутын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна3 цаг 29 минутын өмнөНасанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ5 цаг 15 минутын өмнөБундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийнхэн Монгол Улсад айлчилж байна5 цаг 21 минутын өмнөДолоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв5 цаг 24 минутын өмнөОлон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ6 цаг 25 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан6 цаг 34 минутын өмнөОлон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна6 сар 29. 18:57Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна6 сар 29. 18:52ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо6 сар 29. 18:48Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 18:45“Unlock the Mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав6 сар 29. 15:27Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна6 сар 29. 15:16Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна6 сар 29. 15:13Унгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ6 сар 29. 15:07Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 15:04Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа6 сар 29. 12:09140 жилийн хамгийн хүчтэй Эль Нино6 сар 29. 9:45Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд6 сар 29. 9:41Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа6 сар 29. 9:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.