Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг өнөөдөр /2026.06.30/ нээлээ. Олон улсын парламентын холбооны өдөр болсон энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нар оролцов.
УИХ-ын дарга С.Бямбацогт, Ард түмний төлөөллийн дээд байгууллага болох УИХ “Нээлттэй парламент” санаачилгын хүрээнд иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, парламентын үйл ажиллагааны ил тод байдлыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж буйг тодотгоод, энэхүү Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхим нь уг зорилтыг хэрэгжүүлэх бодит алхмуудын нэг хэмээн онцлов.

Иргэд энэхүү уулзалтын танхимд УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай чөлөөтэй уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоолын талаарх саналаа илэрхийлэх боломж бүрдэж буйг тэмдэглээд, УИХ иргэдээ сонсдог байх ёстой. Парламентын нүд хурц, чих сонор байх нь иргэдээ сонсож, тэдний оролцоог хэрхэн хангахаас шалтгаална гэдгийг тодотгосон юм.
Түүнчлэн УИХ-ын дарга 74 жилийн өмнө Сайд нарын Зөвлөлийн номын сан нэртэйгээр үүсгэн байгуулагдсан Парламентын номын сангийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, төрийн байгууллагын дотоод хэрэгцээнд үйлчилдэг байсан уламжлалт хэлбэрийг өргөжүүлэн, иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл, мэдлэгийн төв болгон хөгжүүлж байгааг онцлов.
Салбар уншлагын танхим нь хууль, эрх зүй, эдийн засаг болон нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн 4000 гаруй ном, товхимолын сан хөмрөгтэй бөгөөд уншигчдад зориулсан орчин үеийн үйлчилгээ, цахим мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан парламентын болон судалгааны үнэ цэнтэй эх сурвалжуудыг ашиглах боломжийг олгоно. Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхим УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж байна 
Facebook
Twitter
Youtube


Туркийн онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлэх, сургалт дадлага явуулах чиглэлээр хамтран ажиллана
Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийнхэн Монгол Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Монгол Улс бол Зүүн Хойд Ази ба Төв Азийг холбогч улс
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа
Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна
Ч.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү

Сэтгэгдэл бичих