Өнөөдөр (2026.06.30) Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа (Дархан хот), Ерөө (Ерөө сум болон Дулаанхаан тосгон), Туул (Алтанбулаг сум), Алтай нуруунаас эхтэй Ховд (Мянгад сум/) зэрэг голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна.
Маргааш (2026.07.01) Туул гол Лүн сум орчимд усны түвшин 50-60 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхөх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж:
- Голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх,
- Бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах,
- Голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх,
- Үерийн эрсдэл бүхий газарт суурьших, хоноглохгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ

Сэтгэгдэл бичих