“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ


6-р сарын 30
15 цаг 05 минут

     И-Монголиа систем нь Монгол Улсын төрийн бүх цахим үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх зорилготой нэгдсэн платформ юм. Хувь хүн болон хуулийн этгээд e-Mongolia вэб болон аппликейшнээр дамжуулан 900 гаруй үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч авах боломжтой бөгөөд Монгол Улсын 2.1 сая иргэн энэ системийг ашиглаж байна.

Энэхүү системд өнөөдөр “Нээлттэй парламент” цэсийг шинээр нэвтрүүлж буйг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. “Нээлттэй парламент” цэс рүү e-Mongolia вэб болон аппликейшний “Нэмэлт” гэсэн цонхоор дамжин нэвтрэх бөгөөд үүгээр дамжуулан иргэд хууль тогтоомжийн төсөлд саналаа өгөх, нийтийн өргөдөл санаачлах, дэмжих эрхээ эдлэхээс гадна УИХ-ын гишүүдийн ирц, идэвх оролцооны талаарх мэдээллийг бодит цагийн горимоор хянах, чуулганы мэдээллийг хавар, намрын улирлаар шүүн үзэх зэрэг боломж нээгдэж буйг тэрбээр онцолсон юм.

Түүнчлэн хууль тогтоомжийн төсөлд саналаа өгч, төрийн эрх барих үйл хэрэгт оролцох эрхээ эдлэхээс гадна нийтийн өргөдөл санаачлах, дэмжих боломжийг энэ цэс иргэдийн гарт атгуулж байгааг УИХ-ын дарга тодотгосон.

“Нээлттэй парламент” дахь “УИХ таныг сонсож байна” дэд цэсээр дамжуулан хуулийн хэрэгжилт таны амьдралд үр өгөөжөө өгч байгаа эсэх талаар саналаа өгөх боломжтой болсон бөгөөд хууль хоорондын хийдлээс болж иргэд ажил, амьдрал, бизнест нь тулгарч буй асуудлынхаа мэдээлж болохоор болж байна.

Энэ цэс парламент иргэдийн холбох суваг болж, энэ сувгаар дамжуулан УИХ иргэдээ сонсдог болж байгааг УИХ-ын дарга тэмдэглэлээ.

Иргэний өгсөн саналыг хүлээн авсан болон асуудлыг шийдвэрлэх явц хэрхэн өрнөж байгаа талаарх мэдээллийг байнга эргэн мэдээлэх болсон нь энэхүү системийн шинэ шийдэл бөгөөд цаашид иргэд УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах хүсэлтээ энэ системээр дамжуулан гаргах боломжтой болно хэмээн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа53 минут 11 секундын өмнө“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ56 минут 20 секундын өмнөСэрэмжлүүлэг: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна1 цаг 3 минутын өмнөИргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ1 цаг 8 минутын өмнө“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо1 цаг 19 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа1 цаг 24 минутын өмнөТөрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана2 цаг 49 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа2 цаг 52 минутын өмнөБогдхан ууланд могойтой холбоотой дуудлага нэмэгдэж байна2 цаг 58 минутын өмнөБ.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна3 цаг 50 минутын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна3 цаг 54 минутын өмнөНасанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ5 цаг 40 минутын өмнөБундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийнхэн Монгол Улсад айлчилж байна5 цаг 46 минутын өмнөДолоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв5 цаг 49 минутын өмнөОлон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ6 цаг 51 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан6 цаг 59 минутын өмнөОлон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна6 сар 29. 18:57Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна6 сар 29. 18:52ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо6 сар 29. 18:48Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 18:45“Unlock the Mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав6 сар 29. 15:27Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна6 сар 29. 15:16Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна6 сар 29. 15:13Унгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ6 сар 29. 15:07Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 15:04Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа6 сар 29. 12:09140 жилийн хамгийн хүчтэй Эль Нино6 сар 29. 9:45Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд6 сар 29. 9:41Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа6 сар 29. 9:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.