УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ


6-р сарын 30
16 цаг 52 минут

     Та бүхэнд Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсаны 137 жилийн ой, Олон улсын парламентын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

1889 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсан бөгөөд энэхүү түүхэн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллага 2018 оноос Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.

Парламент бол ардчиллын тулах цэг, ард түмний хүсэл зоригийг хууль бодлого болгох индэр. Парламент бол төр төвтэй бус хүн төвтэй хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний нийгэм байгуулах манай Үндсэн хуулийн үзэл санааны гал голомт юм. 

Энэ өдөр бид төлөөллийн дээд байгууллагын чиг үүргээ хэр гүйцэтгэж байгаадаа дүгнэлт хийх өдөр. Ил тод байдал, хариуцлага, иргэддээ ээлтэй, бас нээлттэй байх зорилгодоо хүрэх замынхаа чухам хаана нь яваагаа эргэж харах ёстой. Ардчилсан парламентын үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах чухал ач холбогдолтой өдөр юм.

Өнөөдөр дэлхий дахинд 183 үндэсний парламент Олон Улсын Парламентын Холбоонд нэгдэн, 188 улсын парламент, 44 мянга орчим парламентч ардчилал, энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийн төлөө үүрэг хүлээн амжилттай ажиллаж байна.

Монгол Улс 1962 онд Олон Улсын Парламентын холбоонд элссэнээс хойш, ялангуяа байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 1990 оноос хойш парламентын ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдал, залуучуудын оролцоог хангах, парламентын дипломат харилцааг хөгжүүлэх чиглэлээр тус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн билээ.

Энэ жил Олон улсын парламентын өдрийг “Хүний эрхийг анхаарлын төвд авчиръя” уриан дор улс орнууд тэмдэглэж байна. Хүний эрх бол иргэн бүрийн төрдөө итгэх итгэл, шударга ёс, эрх чөлөө, аюулгүй байдлын үндэс юм. Хүний эрхийг хэр хангаж, хамгаалж чадаж байна гэдгээс хууль, шударга ёс, парламентын дархлаа шууд хамааралтай. Хууль тогтоох, төсөв батлах, Засгийн газарт хяналт тавих, иргэдийн өргөдөл, гомдлыг сонсох гээд парламентын бүхий л үйл ажиллагаанд нэгдүгээрт хүний эрхийг хамгийн бодит шалгуур болгох ёстой.

Хариуцлагатай, сайн парламент гэж олон хууль баталдаг парламентыг хэлэхгүй. Харин хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалдаг, иргэнийхээ дуу хоолойг сонсдог, баталсан хууль нь амьдрал дээр “гууль” болохгүй гуйвахгүй хэрэгждэг, гаргасан шийдвэр нь ойлгомжтой, хяналт нь бодитой, ёс зүй нь өндөр парламент л иргэдийнхээ итгэлийг бүрэн хүлээж чадна.

Төрд итгэх иргэдийн итгэл парламентад итгэх итгэлээс эхэлдэг. Иймээс хүний эрхийг дээдэлсэн, иргэндээ ойр, нээлттэй, хариуцлагатай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэх нь бидний парламентын шинэчлэлийн үндсэн зорилт юм.  

Монгол Улсын Их Хурлын даргаар томилогдсоноос хойш хууль тогтоох үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог бодитой хангах, чуулганы ирц, хариуцлагын тогтолцоог илүү сайжруулах томоохон шинэчлэлийг Улсын Их Хурлын гишүүдийнхээ хамт амжилттай эхлүүлээд байна.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурал өнөөдөр 126 гишүүнтэй, тэдгээрийн 32 нь эмэгтэй гишүүн буюу 25.4 хувийг бүрдүүлж байгаа нь Азидаа дээгүүрт орох үзүүлэлт юм. Мөн 45 хүртэлх насны 51 гишүүн байгаа нь манай парламентад нийгмийн олон талт төлөөллийг илүү өргөн оролцуулах боломж нэмэгдсэнийг харуулж байна.

Гэхдээ энэ бүх тоон үзүүлэлтээс илүүтэй, иргэдээ төлөөлөх төлөөлөл нь бодит оролцоо болж, оролцоо нь оновчтой шийдвэр болж, бодлого шийдвэр нь иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах учиртай.

Хийрхсэн улстөржилтөөс илүү хууль тогтоомжийн үр нөлөө, хоосон шуугианаас илүү бодит үр дүн, улс үндэстний язгуур эрх ашиг, улс төрийн тогтвортой байдлаа ямагт эрхэмлэн, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, алс хэтийн бодлогод чиглэсэн оновчтой шийдвэр гаргах нь сайн парламентын үүрэг юм.

Олон улсын парламентын энэ өдөр Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, иргэддээ ойр, ил тод нээлттэй, хариуцлага, ёс зүй, сахилга баттай парламентыг төлөвшүүлэх үйлсэд тууштай зорин ажиллахаа илэрхийлж байна.

Нийтийн эрх ашгийг тугаа болгож, нийгмээ зөв хөгжилд хөтлөн дагуулсан, хариуцлагатай сайн парламентыг төлөвшүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэж буй Та бүхэнд Олон улсын парламентын өдрийн мэндийг дахин дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА САНДАГИЙН БЯМБАЦОГТ

Улаанбаатар хот

2026.06.30



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа1 цаг 51 минутын өмнөШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ1 цаг 55 минутын өмнөАж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Рио Тинто" компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж, Оюутолгой төслийн талаар санал солилцов2 цаг 12 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 26 минутын өмнөАутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа4 цаг 11 минутын өмнө“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ4 цаг 14 минутын өмнөСэрэмжлүүлэг: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна4 цаг 20 минутын өмнөИргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ4 цаг 25 минутын өмнө“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо4 цаг 36 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа4 цаг 41 минутын өмнөТөрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана6 цаг 6 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа6 цаг 9 минутын өмнөБогдхан ууланд могойтой холбоотой дуудлага нэмэгдэж байна6 цаг 15 минутын өмнөБ.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна7 цаг 7 минутын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна7 цаг 11 минутын өмнөНасанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ8 цаг 57 минутын өмнөБундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийнхэн Монгол Улсад айлчилж байна9 цаг 3 минутын өмнөДолоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв9 цаг 6 минутын өмнөОлон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ6 сар 30. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 30. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан6 сар 30. 9:02Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна6 сар 29. 18:57Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна6 сар 29. 18:52ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо6 сар 29. 18:48Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 18:45“Unlock the Mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав6 сар 29. 15:27Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна6 сар 29. 15:16Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна6 сар 29. 15:13Унгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ6 сар 29. 15:07Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 15:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.