Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартоныг хүлээн авч уулзаж Оюу толгой төслийн талаар санал солилцов.Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням Оюу толгой төслийн менежментийн хэлэлцээрийг амжилттай байгуулсныг тэмдэглээд зээлийн хүүг бууруулах, 2026 оны намарт багтаан ногдол ашгийг олгож эхлэх Монголын талын байр суурийг илэрхийллээ. Тэрбээр Оюу толгойн хэлэлцээрийн эцсийн үр дүн Монголын ард түмэнд бодитой, мэдэгдэхүйц үр ашгаа өгөх ёстойг онцлон тэмдэглэв.
Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон менежментийн хэлэлцээрийг амжилттай байгуулагдсанд сайд Г.Дамдиннямд талархал илэрхийлээд Рио Тинто компани Монголын ард түмнийг хүндэтгэж байгаа бөгөөд талууд харилцан ашигтай хамтран ажиллахад харилцан итгэлцэл чухал гэдгийг онцлов. Монголын ард түмэнд үр өгөөжтэй байлгахад зээлийн хүүг бууруулахаас гадна бусад олон орон зай, хамтран ажиллах хэлбэрүүд байгааг тэмдэглэв.
Facebook
Twitter
Youtube


Туркийн онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлэх, сургалт дадлага явуулах чиглэлээр хамтран ажиллана
Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийнхэн Монгол Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Монгол Улс бол Зүүн Хойд Ази ба Төв Азийг холбогч улс
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа
Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна
Ч.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү

Сэтгэгдэл бичих