Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотын иргэдийн эрүүл орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ.
Ерөнхийлөгч, 20-30 жилийн дараах өсөн нэмэгдэх хэрэгцээг тооцоолсон, сүүлийн хэдэн арван жил Улаанбаатар хотод хийгээгүй энэ томоохон бүтээн байгуулалтад оролцсон төслийн удирдагчид, хоёр улсын холбогдох бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.
Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шинэ Төв цэвэрлэх байгууламж барих шийдвэр гарган, шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байснаа дурслаа.
Монгол, Хятадын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг бататгаж, ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлийн бэлгэдэл болох Төв цэвэрлэх байгууламж хотын өргөжин тэлэх, орчны бохирдлыг бууруулах суурь нөхцөл бүрдүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.
Цэвэрлэх байгууламж одоогийнхоос хоёр дахин их буюу хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангана.
Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэнэ гэсэн үг.
Цэвэрлэх байгууламжтай технологийн хувьд холбоотой ажиллах Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар саяхан ашиглалтад оруулсан.
Цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан. Барилгын гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консерциум ажиллажээ.
Мөн дотоодын туслан гүйцэтгэгч 17 компанийн 400-650, хятадын 60 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон байна.
Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Цар тахал гээд хүндрэл, бэрхшээл их байсан ч тухайн үеийн Засгийн газар зоримог шийдвэр гаргасны дүнд Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсонд баяртай байна. Энд ажиллах 70 орчим хүнийг бид 2023 оноос БНХАУ-д сургаж бэлтгэсэн” гэлээ.
1964 он ашиглалтад орсон хуучин Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай байсан.
Үүнээс хойш гурван удаа өргөтгөл, шинэчлэл хийсэн ч хотын хүн ам өсөхийн хэрээр бохирдлын хэмжээ 3-5 дахин нэмэгдэж, цэвэрлэх хүчин чадал нь буурч, техник, технологийн эвдрэл, гэмтэл их гардаг болсон юм.
Facebook
Twitter
Youtube











Туркийн онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлэх, сургалт дадлага явуулах чиглэлээр хамтран ажиллана
Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийнхэн Монгол Улсад айлчилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Монгол Улс бол Зүүн Хойд Ази ба Төв Азийг холбогч улс
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа
Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна
Ч.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү

Сэтгэгдэл бичих