Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо


6-р сарын 30
20 цаг 42 минут

        Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад ашигтай хувилбараар (2026.06.30) харилцан тохиролцлоо.

Ерөнхий сайд Н.Учрал “Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Үндэсний их баяр наадмын өмнө ард түмэндээ сайн мэдээ дуулгаж, Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа” гэж мэдэгдлээ. 

Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найман их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг  1.5 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 100 дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ. 

Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг  гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо.

“Хэлэлцээрүүдийн үр дүн Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наядтөгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Төслийн үр өгөөжийг цаашдаа ч нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана” гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.  

Мөн Засгийн газар хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж хамтран ажиллахаа илэрхийлээд РИО ТИНТО компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ. 

Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг Онтрегийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо1 цаг 11 минутын өмнөЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа4 цаг 26 минутын өмнөШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ4 цаг 30 минутын өмнөАж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Рио Тинто" компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж, Оюутолгой төслийн талаар санал солилцов4 цаг 47 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 1 минутын өмнөАутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа6 цаг 46 минутын өмнө“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ6 цаг 49 минутын өмнөСэрэмжлүүлэг: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна6 цаг 55 минутын өмнөИргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ6 цаг 59 минутын өмнө“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо7 цаг 11 минутын өмнө“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа7 цаг 16 минутын өмнөТөрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана8 цаг 41 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа8 цаг 43 минутын өмнөБогдхан ууланд могойтой холбоотой дуудлага нэмэгдэж байна8 цаг 50 минутын өмнөБ.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна9 цаг 42 минутын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна9 цаг 46 минутын өмнөНасанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ6 сар 30. 10:21Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийнхэн Монгол Улсад айлчилж байна6 сар 30. 10:15Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв6 сар 30. 10:12Олон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэнэ6 сар 30. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 30. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан6 сар 30. 9:02Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна6 сар 29. 18:57Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 06-р сарын 30-ны Мягмар гарагт зохион байгуулна6 сар 29. 18:52ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг шинэчлэн товлолоо6 сар 29. 18:48Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв6 сар 29. 18:45“Unlock the Mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав6 сар 29. 15:27Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна6 сар 29. 15:16Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна6 сар 29. 15:13Унгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ6 сар 29. 15:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.