Ойрын өдрүүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар 35 хэмийг, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 40 хэмийг давж халах тул наршилт, болзошгүй эрсдэлээс анхааруулж байна.
Долоодугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 35-40 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 28-30 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 28-30 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 26-28 хэм дулаан байна.
Долоодугаар сарын 02-ноос 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Долоодугаар сарын 02-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 03-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 04-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, 05-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 37-42 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ

Сэтгэгдэл бичих