АТГ төрийн өндөр албан тушаалтнуудын 2025 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болголоо. Энэ удаад олны анхаарлыг татаж буй нь төрийн өмчит компаниудын захирлуудын хөрөнгө, орлого юм. Тухайлбал, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өчигдөр (2026.06.30) "Б.Даваадалай цалингийн асуудлаас болж гэрээсээ хөөгдөх дээрээ тулаад байна. Энэ хүн сард 65 сая төгрөг биш, 24 сая төгрөгийн цалин авдаг юм билээ" гэж өмөөрсөн. АТГ-т Б.Даваадалайн мэдүүлсэн ХОМ-ээс харвал, түүний жилийн орлого 2024 онд 60,676.7 мянган төгрөг байсан бол 2025 онд 80,000 мянган төгрөг болж нэмэгджээ. Б.Даваадалай нийт 1,283.000 мянган төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, зуслангийн байшинтай аж. Мөн 250,000 мянган төгрөгийн үнэтэй LEXUS 570 машинтай. 25,000 мянган төгрөгөөр үнэлэгдэх 700 м.кв газартай Б.Даваадалай 50,000 мянган төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 275,000 мянган төгрөгийн хадгаламжтай. Бусдаас авах авлага нь 150,000 мянган төгрөг. Зээлийн үлдэгдэл 530,000 мянган төгрөг. Нэг патент эзэмшдэг юм байна.
Ж.Болд
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Сэтгэгдэл бичих