Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


7-р сарын 1
15 цаг 29 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.01/ Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Д.Пүрэвдаваа Г.Хосбаяр нараас Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газрыг эзэмшүүлж, ашиглуулдаг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат тодотгоод, уг заалт өмнө нь хуульд байсныг сэргээж байгаа гэлээ.

Мөн тэрбээр Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг сайжруулах, хот суурин газрын төвлөрлийг бууруулах зорилгоор орон нутаг руу шилжин суурьшиж буй иргэд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд газрыг түрүүлж олгох зохицуулалтыг төсөлд тусгасан хэмээгээд, Улсын Их Хурлын 8 гишүүн энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэв.  

Засгийн газраас газар олголтыг цэгцлэх зорилгоор 2024 оны Төсвийн тухай хуулийг дагалдуулж Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтыг Засгийн газраас тогтоодог болсон байна. Гэсэн ч газар олголтын үйл ажиллагаа олон шат дамжлагатай болсноор иргэдэд газар олгох асуудал удаашрах болжээ. Иймд орон нутагт газрын харилцааны чиглэлээр тулгамдаж буй нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг шийдэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, гэр бүлийн хэрэгцээнд цахимаар газар эзэмшүүлэхэд нийслэлээс хөдөө орон нутагт шилжсэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, эсхүл нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалал харгалзахгүй шийддэг байх, тухайн аймаг, сумын засаг захиргааны нэгжид харьяалалтай, өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж, өмчилж байгаагүй иргэнд газрыг эзэмшүүлэх асуудлыг зохицуулахаар тусгасан байна.

Хууль тогтоомжийн дагуу тогтоосон газар ашиглалтын дэглэм, горим бүхий хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газрын болон хот суурин, зам, шугам сүлжээ, ойн сан, усны сан бүхий газар, тусгай хамгаалалттай газар, газрын тос, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн орон зайн мэдээллийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн холбогдох бусад байгууллага нь Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд тухай бүр бүртгүүлдэг байх, энэхүү мэдээлэл бүртгэгдээгүйгээс үүсэх үр дагаврыг тухайн мэдээллийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцдаг байх зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас бодлогын түвшинд хот сууринг тэлэх, тариалангийн газрыг шинээр бий болгох, шинээр зам, шугам сүлжээ байгуулах, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах зэрэг газрын нэгдмэл санд орох томоохон өөрчлөлтийг төлөвлөдөг болсноор улсын хэмжээнд тухайн жилд хэрэгжих бодлогын арга хэмжээнд шаардагдах газрууд дээр давхардсан газар олголт хийж, нөхөн олговрын зардал үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв48 минут 19 секундын өмнөҮйлдвэрчний эвлэлээс ажил хаялтыг зогсоохоо мэдэгдлээ51 минут 24 секундын өмнөСангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ57 минут 28 секундын өмнөШүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ59 минут 44 секундын өмнөВиртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ1 цаг 3 минутын өмнөНотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ1 цаг 6 минутын өмнөГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 11 минутын өмнөНаадмын өдрүүдэд Хятадттай хиллэдэг 11, ОХУ-тай хиллэдэг 5 боомт амарна1 цаг 50 минутын өмнөБүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез Монгол Улсад айлчилна3 цаг 26 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна3 цаг 31 минутын өмнөНаадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3-ны 17:00 цаг хүртэл license.mn сайтаар авна3 цаг 35 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан 6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй4 цаг 22 минутын өмнөО.Цогтгэрэл 2024 онд 87 сая төгрөгийн орлоготой байсан бол 2025 онд 1 тэрбум 844 сая төгрөг болж огцом нэмэгджээ4 цаг 37 минутын өмнөС.Бямбацогт 3 тэрбум 681 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 10 тэрбум төгрөгийн авлагатай4 цаг 49 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх 162 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, банкинд 561 сая төгрөгийн хадгаламжтай5 цаг 1 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал 4 тэрбум 280 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, банкинд 2 тэрбум 730 сая төгрөгийн хадгаламжтай5 цаг 16 минутын өмнөСарын 24 сая төгрөгийн цалинтай Б.Даваадалай 1 тэрбум 283 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, зуслангийн байшинтай, 530 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй5 цаг 36 минутын өмнөБаянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна6 цаг 40 минутын өмнөҮндэсний их баяр наадмын тасалбар маш богинохон хугацаанд зарагдаад дуусчээ6 цаг 44 минутын өмнөХүүхдийн мөнгөн тэтгэмжийг долоодугаар сарын 8-нд олгоно6 цаг 49 минутын өмнөӨнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй6 цаг 58 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 цаг 6 минутын өмнөОюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо6 сар 30. 20:42Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа6 сар 30. 17:28Шинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ6 сар 30. 17:23Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Рио Тинто" компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж, Оюутолгой төслийн талаар санал солилцов6 сар 30. 17:07УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ6 сар 30. 16:52Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа6 сар 30. 15:08“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ6 сар 30. 15:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.