Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, түүнчлэн иргэний, эрүүгийн, зөрчлийн болон захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг хуулиар зохицуулсан. Гэвч олон улсын жишиг, өнөөгийн хэрэгцээ шаардлагаас харахад эдгээр харилцааг ялган зохицуулж, ялангуяа иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ял эдлүүлэх тогтолцооноос үзэл баримтлал, зохион байгуулалтын хувьд салгаж шинэчлэх шаардлага тулгарч байна.
“Өнөөдрийн байдлаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөнгөн дүнгийн биелэлт ердөө 13 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 4 их наяд орчим төгрөгийн үнийн дүн бүхий шүүхийн шийдвэр биелээгүй хэвээр байна. Үүнээс гадна 2.5 их наяд төгрөгийн дүнтэй 17,748 гүйцэтгэх баримт бичиг түдгэлзсэн байдалтай байгаа нь нийтдээ 7.5 их наяд төгрөг эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр гацсан байна” гэсэн мэдээллийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өглөө.
Шүүхийн шийдвэрийг гарцаагүй биелүүлдэг, гэрээ хэлцэл хамгаалагддаг, шударга ёс бодитой хэрэгждэг эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгажээ.
Facebook
Twitter
Youtube


Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ
Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ
Ерөнхий сайд Н.Учрал 4 тэрбум 280 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, банкинд 2 тэрбум 730 сая төгрөгийн хадгаламжтай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 162 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, банкинд 561 сая төгрөгийн хадгаламжтай
Сарын 24 сая төгрөгийн цалинтай Б.Даваадалай 1 тэрбум 283 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, зуслангийн байшинтай, 530 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй
С.Бямбацогт 3 тэрбум 681 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 10 тэрбум төгрөгийн авлагатай
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
О.Цогтгэрэл 2024 онд 87 сая төгрөгийн орлоготой байсан бол 2025 онд 1 тэрбум 844 сая төгрөг болж огцом нэмэгджээ

Сэтгэгдэл бичих