Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв


7-р сарын 1
15 цаг 52 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.01/ Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Эрүүл мэндийн тухай хуульд эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх, үүргийг тусгасан байдаг бол энэхүү хуулийн төсөлд тус салбарын нийт 69.7 мянга ажилтны асуудлыг тусгаснаараа онцлог гэдгийг төсөл санаачлагч онцолсон.

Эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг бие даасан хуулиар, цогцоор нь зохицуулах, хүний нөөцийн төлөвлөлт, менежмент, ажлын байрны аюулгүй байдал, мэргэжлийн ур чадварын баталгаа, ёс зүй, өөрөө удирдах байгууллага, мэргэжлийн хариуцлагын даатгал, маргаан шийдвэрлэх дэг журам зэрэг институцийн зохицуулалтыг нэг мөр ойлгомжтой болгох хэрэгцээ шаардлага үүссэн байна. Энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулжээ.  

Хуулийн төсөл нь эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг бие даасан байдлаар тодорхойлж, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг аюулгүй, тасралтгүй, хараат бус хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагын зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн байна.   

Хуулийн төсөлд эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн төлөвлөлт, бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, үнэлгээ, тайлагнал, байгууллагын түвшний ажиллах орчны аюулгүй байдал, ажлын ачааллыг зохистой түвшинд барих, эрсдэлийн үнэлгээ, хамгаалах хэрэгсэл, сургалтын дэмжлэг зэрэг зохицуулалтыг тусгажээ. Мөн эрүүл мэндийн ажилтны нийтлэг эрх, үүрэг, нийгмийн баталгааг тодорхойлж, ажлын онцлог нөхцөлд нийцсэн дэмжлэг, хамгаалалтын механизмыг цогцоор нь тусгасан байна.

Түүнчлэн төсөлд эмнэлгийн мэргэжилтний өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдал, чиг үүрэг, ил тод байдал, гишүүнчлэл, мэргэжлийн ёс зүй, стандарт, тасралтгүй мэргэжлийн хөгжлийн тогтолцоо, дотоод сахилга, хариуцлагын механизм, эмнэлгийн тусламж, үйлчилгээний явцад учирч болзошгүй эрсдэлийн улмаас үүсэх хохирлыг шуурхай барагдуулах, өвчтөний эрх, ашгийг хамгаалах, эрүүл мэндийн ажилтныг зөвшөөрөгдөх эрсдэлийн хүрээнд хамгаалах тэнцвэртэй шийдэл болгон мэргэжлийн хариуцлагын даатгалын эрх зүйн тогтолцоог хуульчлахаар тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эрүүл мэндийн ажилтны эрх зүйн хамгаалал, мэргэжлийн хариуцлага, эрсдэлийн удирдлага, маргаан шийдвэрлэлт нь цогц тогтолцоо болж, эл салбарын хүний нөөцийн тогтвортой байдал сайжрах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал дээшлэх, иргэн, үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхол илүү үр нөлөөтэй хамгаалагдах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 10 минутын өмнөҮйлдвэрчний эвлэлээс ажил хаялтыг зогсоохоо мэдэгдлээ1 цаг 13 минутын өмнөСангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ1 цаг 19 минутын өмнөШүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ1 цаг 21 минутын өмнөВиртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ1 цаг 24 минутын өмнөНотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ1 цаг 27 минутын өмнөГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 32 минутын өмнөНаадмын өдрүүдэд Хятадттай хиллэдэг 11, ОХУ-тай хиллэдэг 5 боомт амарна2 цаг 11 минутын өмнөБүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез Монгол Улсад айлчилна3 цаг 47 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна3 цаг 52 минутын өмнөНаадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3-ны 17:00 цаг хүртэл license.mn сайтаар авна3 цаг 56 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан 6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй4 цаг 43 минутын өмнөО.Цогтгэрэл 2024 онд 87 сая төгрөгийн орлоготой байсан бол 2025 онд 1 тэрбум 844 сая төгрөг болж огцом нэмэгджээ4 цаг 58 минутын өмнөС.Бямбацогт 3 тэрбум 681 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 10 тэрбум төгрөгийн авлагатай5 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх 162 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, банкинд 561 сая төгрөгийн хадгаламжтай5 цаг 23 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал 4 тэрбум 280 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, банкинд 2 тэрбум 730 сая төгрөгийн хадгаламжтай5 цаг 37 минутын өмнөСарын 24 сая төгрөгийн цалинтай Б.Даваадалай 1 тэрбум 283 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, зуслангийн байшинтай, 530 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй5 цаг 57 минутын өмнөБаянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна7 цаг 2 минутын өмнөҮндэсний их баяр наадмын тасалбар маш богинохон хугацаанд зарагдаад дуусчээ7 цаг 5 минутын өмнөХүүхдийн мөнгөн тэтгэмжийг долоодугаар сарын 8-нд олгоно7 цаг 10 минутын өмнөӨнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй7 цаг 19 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 цаг 27 минутын өмнөОюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо6 сар 30. 20:42Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа6 сар 30. 17:28Шинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийллээ6 сар 30. 17:23Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Рио Тинто" компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж, Оюутолгой төслийн талаар санал солилцов6 сар 30. 17:07УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ6 сар 30. 16:52Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа6 сар 30. 15:08“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээ6 сар 30. 15:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.