УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа


7-р сарын 1
19 цаг 23 минут

      Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.01/ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, танхимын тэргүүн нартай уулзаж, хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хууль хэрэглээний практик, хууль тогтоомжийн хэрэгжилт, шүүн таслах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцлоо. 

УИХ-ын дарга Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд бүрэн эрхээ хараат бусаар хэрэгжүүлэх нь эрх зүйт төрийн суурь зарчим болохыг онцлоод, төрийн нийтлэг зорилго болох хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө төрийн эрх мэдлийн байгууллагууд чиг үүргийнхээ уялдаа холбоог ханган ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. Мөн төр, эрх зүйд итгэх иргэдийн итгэл нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх институцийн үйл ажиллагаанаас шалтгаалдаг болохыг онцолсон юм. 

Тэрбээр Улсын Их Хурал шүүхийн шинэчлэлийг бодитой хэрэгжүүлэх хүрээнд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, 2024 онд Шүүх эрх мэдлийн 10 жилийн хөгжлийн бодлогыг баталсныг дурдав. Мөн 2025 онд Хууль тогтоомжийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн тухай хууль тогтоомж болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулийн төслүүдийг боловсруулахдаа Улсын дээд шүүхийн саналыг заавал авдаг эрх зүйн зохицуулалт бүрдсэнийг онцоллоо. 

Түүнчлэн эрх зүйн орчны шинэчлэлийн үр дүнд шүүхийн индекс 2023 онд 53.22 байсан бол 57.33 болж өссөнийг тэмдэглээд, цаашид хууль тогтоох ажиллагааг шүүхийн хууль хэрэглээний практик, судалгаанд илүү тулгуурлан боловсронгуй болгохын тулд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи судалгааны мэдээлэл, датагаа харилцан солилцож, хамтран ажиллахын чухлыг тухайлан тэмдэглэв. 

Уулзалтын үеэр Улсын дээд шүүхийн Иргэн, Эрүү, Захиргааны хэргийн танхимын тэргүүн нар:

-Хууль тогтоох үйл ажиллагаанд шүүхийн оролцоог үр нөлөөтэй, бодитой болгох буюу шүүхийн тогтмол хэрэглэдэг хуулиудад өөрчлөлт оруулахын өмнө Улсын дээд шүүхийн саналыг заавал сонсдог байх, Дээд шүүх өөрийн саналаа УИХ-ын чуулган, Байнгын хороонд биечлэн танилцуулдаг тогтолцоог бүрдүүлэх. Шүүн таслах ажиллагааны хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар хууль тогтоох байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтарсан байнгын шинжтэй ажлын хэсгийг зохих түвшинд байгуулж ажиллуулах

-Шүүхийн эдийн засгийн бие даасан байдлыг бодитоор хангах, шүүхийн төсөв Сангийн яамны шатанд танагддаг асуудлыг эрх зүй, бодлогын түвшинд шийдвэрлэх

-Эрх зүйн шинэ тутам харилцаа эрчимтэй хүрээгээ тэлж байгаатай холбогдуулан төлбөрийн чадваргүйдэл, дампуурлын эрх зүйн орчныг сайжруулах

-Хууль хэрэглээний явцад илэрч буй зөрчил, хийдэл, давхардлыг шуурхай засдаг тогтолцоо бий болох

-Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Шүүхийн академийн хамтын ажиллагааг өргөжүүлэх буюу судалгааны дата, мэдээллийг харилцан ашиглаж, хууль боловсруулахдаа шүүхийн практикт тулгуурлах

-Хиймэл оюуныг шүүхийн практикт ашиглах, шүүн таслах ажиллагааны шуурхай байдлыг хангахад хуулийн хувийн хэргийн нээлттэй байдлыг хангах

-Давж заалдах шатны шүүхийг өнөөгийн хэрэгцээ шаардлага, цаашдын хөгжлийн бодлогод уялдуулж тойргийн журмаар байгуулах эрх зүйн орчныг бий болгох

-шинэ тутам бий болж буй хялбар ажиллагаа, гэр бүлийн хэргийн зэрэг шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад шүүх эрх мэдлийн болон бусад төрийн байгууллага, Хуульчдын холбооны хамтын ажиллагаа, бэлтгэл чухал болох, шинээр байгуулагдсан дагнасан шүүхийн ачааллыг шийдвэрлэхэд захиргааны ажилтны хүний нөөц, тэдгээрийн төсвийн асуудал нэн тулгамдсан тухай

-Цагдан хорих арга хэмжээ, сэтгэцийн гэм хорын нөхөн төлбөр, хэрэг буцаах зохицуулалт зэрэг эрүү, иргэн, захиргааны процессын хуульд тулгамдсан асуудлаар парламентаас хууль зүйн бодлогын шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага бий болсон талаар санал дэвшүүлэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалтаар хөндөгдсөн асуудлуудад ажил хэрэгч хандах, шуурхай шийдвэрлэх, хууль хэрэглээний практикаас урган гарч буй санал, дүгнэлтийг хууль тогтоох үйл ажиллагаанд бодитоор тусгах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Шүүхийн академийн төлөөллийг оролцуулсан зохих түвшинд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар санал нэгдлээ. Мөн ажлын хэсэг тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн, нэн шаардлагатай хууль тогтоомжийн өөрчлөлтийн саналыг боловсруулж ажиллахаар тохиролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо1 цаг 6 минутын өмнөАукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав1 цаг 9 минутын өмнөУИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа1 цаг 16 минутын өмнөБэлхийн авто замыг хааж, шинэчилнэ1 цаг 19 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа1 цаг 24 минутын өмнөСонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө1 цаг 32 минутын өмнөХот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна1 цаг 35 минутын өмнөЭрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 цаг 56 минутын өмнөҮйлдвэрчний эвлэлээс ажил хаялтыг зогсоохоо мэдэгдлээ4 цаг 59 минутын өмнөСангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ5 цаг 5 минутын өмнөШүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ5 цаг 7 минутын өмнөВиртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ5 цаг 10 минутын өмнөНотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ5 цаг 13 минутын өмнөГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 цаг 18 минутын өмнөНаадмын өдрүүдэд Хятадттай хиллэдэг 11, ОХУ-тай хиллэдэг 5 боомт амарна5 цаг 57 минутын өмнөБүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез Монгол Улсад айлчилна7 цаг 33 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна7 цаг 38 минутын өмнөНаадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3-ны 17:00 цаг хүртэл license.mn сайтаар авна7 цаг 42 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан 6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй8 цаг 29 минутын өмнөО.Цогтгэрэл 2024 онд 87 сая төгрөгийн орлоготой байсан бол 2025 онд 1 тэрбум 844 сая төгрөг болж огцом нэмэгджээ8 цаг 44 минутын өмнөС.Бямбацогт 3 тэрбум 681 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 10 тэрбум төгрөгийн авлагатай8 цаг 57 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх 162 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, банкинд 561 сая төгрөгийн хадгаламжтай9 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал 4 тэрбум 280 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, банкинд 2 тэрбум 730 сая төгрөгийн хадгаламжтай9 цаг 23 минутын өмнөСарын 24 сая төгрөгийн цалинтай Б.Даваадалай 1 тэрбум 283 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, зуслангийн байшинтай, 530 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй9 цаг 43 минутын өмнөБаянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна7 сар 1. 10:00Үндэсний их баяр наадмын тасалбар маш богинохон хугацаанд зарагдаад дуусчээ7 сар 1. 9:57Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долоодугаар сарын 8-нд олгоно7 сар 1. 9:52Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй7 сар 1. 9:43УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 1. 9:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 сар 1. 9:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.