-Батарей хуримтлуур, нарны станц таван аймагт ирэх өвлийн ачааллаас өмнө ашиглалтад орно-
Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт /аукцион/ зарлаж, гүйцэтгэгчид /2026.06.18/ тодорсон. Өнөөдөр /2026.07.01/ таван аймагт батарей хуримтлуурын систем, нарны станц байгуулах төслийн гүйцэтгэгчээр шалгарсан компаниудтай Диспетчерийн Үндэсний төв цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгууллаа. 
Таван аймагт нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт / 440 МВт.цаг хүчин чадалтай бүхий төслийг амжилттай хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, эрчим хүчний салбарт шударга өрсөлдөөн, хөрөнгө оруулалтын жишиг тогтооход хувь нэмэр оруулсан мэргэжилтэн, инженерүүд, бодлогын багийнханд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлж, батламж гардуулав.
Ерөнхий сайд “Энэ мөч бол олон жил яригдсан ч удааширсан, төлөвлөгдсөн ч гацсан, шаардлагатай ч шийдэгдээгүй явж ирсэн ажлыг хөдөлгөж болдгийг харуулсан бодит үр дүн юм. Байгуулагдаад 80 гаруй хонож буй Засгийн газрын эхний өдрөөсөө шамдан эхлүүлсэн том зорилтод оролцож, эрчим хүчний шилжилтийн шинэ хуудас нээж байна. Энэ бол Монголын зах зээл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаагийн, хувийн хэвшил Монгол төрд итгэж, эрчим хүчний салбарт шинэ итгэлцэл бүрдэж буйн тод илэрхийлэл юм. Үүний үр дүнд эрчим хүчний салбарт өрсөлдөөн бий болж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, үнэ тариф илүү үр ашигтай түвшинд хүрэх боломж нээгдэж байна. Өнөөдрийн энэ аукцион бол хүнд суртал, давхардсан дүрэм журмыг чөлөөлөх, асуудлаа зөв эрэмбэлэх, эдийн засгийн эргэлтээ нэмэгдүүлэх “Чөлөөлье” бодлогын бодит үр дүнгийн нэг юм” хэмээв.
Гүйцэтгэгчид чанартай, өндөр хүчин чадалтай станцыг ирэх өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахаа илэрхийллээ.
Сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх эрхийн төлөө гадаад, дотоодын нийт 115 компани сонирхол илэрхийлж, шаардлага хангасан 19 оролцогч үнэ өсгөж биш, үнэ бууруулж өрсөлдөж, таван ялагч тодорсон.
- Хэнтий аймгийн Хэрлэн сум: МВт НЦС, 15 МВт/40 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн аукционд "Ар Жей И Монголиа" ХХК, "Runxin Capital Holdings" Co.,Ltd” компани,
- Өвөрхангай аймгийн Хархорин сум: 50 МВт НЦС, 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем аукционд “Монхорус Интернэшнл” компани,
- Дундговь аймгийн Сайнцагаан сум: 50 МВт НЦС, 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн аукционд “Смарт найчурал энержи” компани,
- Булган аймгийн Орхон сум: “Булган” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн аукционд "Магнус сентурион констракшн-ZHEJIANG CHINT NEW ENERGY DEVELOPMENT CO.,LTD" компаниуд түншлэл,
-Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум: “Чойр” дэд станцад холбогдох 50 МВт НЦС, 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн аукционд “Алхана трэйд” компани тус тус ялсан юм.

Facebook
Twitter
Youtube


Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа
Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ
Ерөнхий сайд Н.Учрал 4 тэрбум 280 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, банкинд 2 тэрбум 730 сая төгрөгийн хадгаламжтай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 162 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, банкинд 561 сая төгрөгийн хадгаламжтай
Сарын 24 сая төгрөгийн цалинтай Б.Даваадалай 1 тэрбум 283 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, зуслангийн байшинтай, 530 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй
С.Бямбацогт 3 тэрбум 681 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 10 тэрбум төгрөгийн авлагатай
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сэтгэгдэл бичих