Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутгаар 32 хэм, говийн бүс нутгаар 36 хэмыг давж халах тул наршилт болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Долоодугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 35-40 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.
Долоодугаар сарын 03-наас 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
03-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Халх голын хөндийгөөр, 04-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 05-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 37-42 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ

Сэтгэгдэл бичих