Эрчим хүчний салбарынхны ажил хаялттай холбоотой асуудлаар өчигдөр Эрчим хүчний сайд Б.Найдалаа байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Байгаа боломжоо ашиглаад цалингийн санг 10 хувир нэмнэ. Гэхдээ нийтээр нь хавтгайруулахгүй. Харьцангуй өндөр цалинтай захирлууд захиргааны ажилтан, арын албанд ажилдаг хэсэгт нэмэхгүй. Энэ удаадаа тэвчинэ. Харин яг үйлдвэрлэл дээр ажиллаж ачаалал үүрч байгаа инженер, техникийн ажилтан болон цалин багатай залуусын цалинг нэмнэ. Би цалин нэмж болдог бол 50-100 хувиар нэмээд явмаар байна. Гэхдээ тэр мөнгө, орлого хаана байна вэ. Энэ орлогыг компаниуд бий болгох ёстой. Захирлууд ашигтай ажиллаж, хэрэггүй орон тоо байвал хасах ёстой. Энэ ажлыг хангалтгүй хийж ирсэн нь үнэн. Энэ чиглэлд илүү шаардлага тавьж ажиллана. Тэгэхээр компани хэнд хэдэн төгрөгийн цалин өгөх, аль зардлаа хэмнэх вэ. Ер нь хэдэн хүнтэй ажиллахаа шийдэх ёстой. Түүнээс биш хавтгайруулж өгөх ёсгүй. Жишээлбэл, 20 сая төгрөгийн цалин авч байгаа хүнд 10 хувь нэмэх, 2 сая төгрөгийн цалин авч байгаа хүнд 10 хувь нэмэх гэдэг. ялгаатай. Энэ бол байж болшгүй зүйл. Үүнийг ялгааг арилгахын тулд цалингийн системийг өөрчилье гэж байна.
Үйлдвэрчний эвлэлээс "үнэхээр бага цалин авч байгаа хэн байна гэсэн тодорхой судалгаагаа гаргаад ир. Тэрэндээ анхаарч ажиллая" гэсэн. Одоохондоо хариу байхгүй байна. Бүгдэнд хавтгайруулж нэмэх үү гэхээр тийм гэж байна. Би үүнийг бодлогын хувьд зөвшөөрмөөргүй байгаа юм. Цалинг шударга болгох ёстой. Тухайлбал, олон жил ажилсан гээд сайн байна уу, муу байна уу хамаагүй нэмэгдэл өндөр авдаг энэ зөв үү. Сайн ажиллаж байгаа залуу боловсон хүчин яагаад өндөр цалин авч болохгүй гэхчлэн бидэнд бодох зүйл их бий. Үүн дээр ул суурьтай системийг нь өөрчлөхгүй бол цоорхой сав руу ус хийдэг шиг үр ашигггүй зардал урсах магадлалтай юм. Цалин мөнгө ер нь ажилтны асуудлыг шийдэхийн тулд тооцоо судалгааг сайн хийх хэрэгтэй. Бид Үйлдвэрчний эвлэлийг хамтарч ажиллая гэж урьж байгаа. Салбарыг иж бүрнээр нь шинэчлэх бодлого явж байна. Бид бие биендээ шаардлага тавьж хоёр, гурван талд гарч суух цаг биш. Энэ салбарыг өндийлгөхийн тулд хамтарч ажиллая. Цалингийн системээ шударга болгоё. Ажилчдын нийгмийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг иж бүрнээр нь бодохыг хүний нөөцийн бодлого буюу нийтлэг эрх ашиг гэхээс биш зөвхөн цалин асуудлын шийдэл биш. Салбарын сайдын хувьд яаман дээр бодлогын түвшинд яг энэ асуудлыг шийдэхээр нэг бодлого гурван зарчим есөн үндсэн ажил гэсэн зүйлийг томьёолж амжилттай хэрэгжүүлж байна. Энэ дээр хамтран ажиллахыг уриалж байна.
Салбарынхаа нийт ажилтнуудаас хичээнгүйлэн уриалж хүсэх зүйл байна. Бид 100 жилийн турш Монгол Улсыг галтай байлгаж ирсэн. Бидний ахмад үе цаг наргүй, өдөр шөнөгүй үүргээ ухамсарлаад ажиллаж ирсэн. Энэ байтугай хүнд нөхцөлд, энэ байтугай цалингүй ажиллаж ирсэн. Тэд хэзээ ч гал алдаагүй. Тэр байтугай 1990-ээд оны хүнд үед ч гал алдаагүй. Энэ бол бидний бахархал юм. Цаашдаа энэ салбар иймэрхүү зүйлд торох ёсгүй. Эрчим хүчийг экспортолж дотоодоос бус олон улсын хэмжээний цалин авах боломж байгаа. Асуудлаа давахын тулд ойр зуурын, улс төрийн ч юм уу жижиг явуулгад авталгүйгээр ажлаа чин шударгаар хийж ард нь гарвал бидэнд боломж их байна. Ажил хаях эсвэл ажлаа орхих шаардлагагүй. Цаг үеэ олоогүй тэмцэлд авталгүйгээр дор дороо хариуцлагатай шийдвэр гаргаж ажил үүргээ ухамсартай хийхийг уриалж байна. Бид шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл 30 хувь байтугай нэмэх боломжтой” гэлээ.
Т.САЙХАН
Facebook
Twitter
Youtube


Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа
Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ
Ерөнхий сайд Н.Учрал 4 тэрбум 280 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, банкинд 2 тэрбум 730 сая төгрөгийн хадгаламжтай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 162 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, банкинд 561 сая төгрөгийн хадгаламжтай
Сарын 24 сая төгрөгийн цалинтай Б.Даваадалай 1 тэрбум 283 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, зуслангийн байшинтай, 530 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй
С.Бямбацогт 3 тэрбум 681 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 10 тэрбум төгрөгийн авлагатай

Сэтгэгдэл бичих