Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа


7-р сарын 2
11 цаг 37 минут

     Монгол Улсын Их Хурлын 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газраас баримталж байгаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн болон Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 8 гишүүн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан 3 хуулийн төслийг нэгтгэж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Х.Булгантуяа ахлан ажиллаж, өнөөдөр ийнхүү нэгтгэсэн хуулийн төслийг баталлаа.

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тэтгэвэр авагчийн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан. Үүнд:

Нийгмийн даатгалд анх удаа даатгуулах бол шимтгэлийн чөлөөлөлт үзүүлнэ. Албан бус салбарт ажиллагчдын ирээдүйн нийгмийн хамгааллын баталгааг хангах хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдах иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд хөнгөлнө.

Жижиг бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь тогтворжуулах зорилгоор сүүлийн 5 жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, 5 хүртэл ажилтантай ажил олгогчийн 3 хүртэл ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлээс 36 сар хүртэлх хугацаанд, хэрэв ажилтан хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлнө.

Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нийгмийн даатгалын шимтгэлээ уян хатан нөхцөлөөр төлнө. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд зориулсан нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан өөрт таатай нөхцөлтэй нэг гэрээг сонгон нийгмийн даатгалд даатгуулна. Харин даатгуулагч хөдөлмөрийн гэрээтэй ажилтан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллахад нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болно.

Ажил олгогчийг дэмжинэ, шимтгэлийн хэмжээг бууруулна. Ажил олгогчийг дэмжих, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн даатгалд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд хязгаар тогтооно.

Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 0.5%, 1.5%, 2.5% байсныг 0.3%, 1.2%, 2.2% болгон тус тус бууруулна.

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчид нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийн, их сургууль, коллежид дэд бакалаврын болон бакалаврын хөтөлбөрийн 15-24 насны суралцагчид өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ 26 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх боломжтой. Оюутан, суралцагчийг ажиллуулж байгаа ажил олгогч зөвхөн ҮОМШӨ-ний даатгалын шимтгэл төлнө.

Тэтгэвэр авагчийн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлнэ. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж, ахмад настныг нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор суурь тэтгэвэр олгоно.

Тэтгэврийн даатгалын параметрийг шинэчилнэ. Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн авч байсан цалин хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацаатай уялдаатай шударга болох буюу шимтгэл төлж, ажилласан дараалсан 5 жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тогтоож байгааг үе шаттай 10 жил хүргэнэ.

Тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдсэн. Даатгуулагч ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1.0 хувийг сайн дурын үндсэн дээр хуримтлуулах бол улсын төсвөөс тэтгэврийн мөнгөн хуримтлалын 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг 120 сар хүртэл хугацаанд олгоно.

Энэхүү шинэчлэлээр урт хугацаанд нийгмийн даатгалын тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулж, ажил олгогчийг дэмжих, тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо2 цаг 7 минутын өмнөУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв2 цаг 15 минутын өмнөМонгол Улсад 418732 жуулчин иржээ3 цаг 13 минутын өмнөЭнхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо3 цаг 23 минутын өмнөНийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа3 цаг 35 минутын өмнө“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана4 цаг 45 минутын өмнөОйрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна4 цаг 50 минутын өмнөСолонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ4 цаг 57 минутын өмнөБ.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой5 цаг 53 минутын өмнөНийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан6 цаг 6 минутын өмнөУНТЭ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяаг АТГ-аас саатуулжээ7 сар 1. 22:19НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо7 сар 1. 19:41Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав7 сар 1. 19:39УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7 сар 1. 19:31Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ7 сар 1. 19:28УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа7 сар 1. 19:23Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө7 сар 1. 19:16Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна7 сар 1. 19:12Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 1. 15:52Үйлдвэрчний эвлэлээс ажил хаялтыг зогсоохоо мэдэгдлээ7 сар 1. 15:49Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:43Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ7 сар 1. 15:40Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ7 сар 1. 15:37Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:35Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 1. 15:29Наадмын өдрүүдэд Хятадттай хиллэдэг 11, ОХУ-тай хиллэдэг 5 боомт амарна7 сар 1. 14:51Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез Монгол Улсад айлчилна7 сар 1. 13:14Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна7 сар 1. 13:09Наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3-ны 17:00 цаг хүртэл license.mn сайтаар авна7 сар 1. 13:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.