"Нэг Монгол – Нэг нүүдэл" уриатай Chinggis open-2026 шатрын нээлттэй тэмцээнд ОХУ-ын Улаан-Үүд хот, нийслэл болон 15 аймгийн 47 клубын 430 гаруй шатарчин оролцож цэц мэргэнээ сорилоо.
Хэнтий аймгийн Чингис хотноо гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд Сүхбаатар аймгийн баг тамирчид амжилттай оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль мөн нэг тусгай байрын болзлыг хангажээ.
Шатрын спортыг орон нутагт хөгжүүлэх, бүх насны шатарчдын ур чадварыг ахиулах, харилцан туршлага солилцох, улсын чансаа болон өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон Хнтий аймгийн удирдлагууд тэргүүтэй хүндэт зочид, төлөөлөгчид оролцжээ.
Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар хэлсэн үгэндээ, шатрын спорт нь хүүхэд, залуучуудын сэтгэн бодох чадвар, төвлөрөл, сахилга бат, шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцолж, орон нутагт шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд ийм төрлийн тэмцээн чухал хувь нэмэр оруулдгийг онцолсон байна.
Facebook
Twitter
Youtube


Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ
Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо
Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ
Түүхэн амжилт
Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа
Нагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ
Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ
“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов

Сэтгэгдэл бичих