Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо


7-р сарын 3
9 цаг 47 минут

      Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаан үдээс хойш үргэлжлэн хуралдаж, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Эдгээр төсөл нь 1991 оны Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд мөрдөх татвар, төлбөр, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тодорхой болгож, гэрээний тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан. Тэрбээр манай улс газрын тосны бодлогын хувьд хугацаа алдсан тул яаралтай засаж, залруулж өгөхийг гишүүдээс хүссэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй. Төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл илтгэсэн. УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, О.Номинчимэг нар асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн асуултад Ж.Энхбаяр сайд хариулж, бизнесийн эрх ашгийг хамгаалах бодлого баримтлах, хөрөнгө оруулалт татах таатай орчинг бүрдүүлж, санхүүгийн салбарыг либералчилна. Ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэлээр 20 гаруй хуульд өөрчлөлт оруулж, зөвшөөрөл нэртэй олон хязгаарлалтыг цөөрүүлэн тодорхой, нэг мөр болгож, цахимжуулна гэсэн юм. Байнгын хорооноос ирүүлсэн саналуудаар санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүнээс ноднин өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хүүхэд, залуучуудын эрүүл мэндэд хор хохирол учруулж буй асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой төслийг дэмжих талаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, С.Эрдэнэбат нар онцолж байв. Зарчмын зөрүүтэй 4 саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар "Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг 70 гишүүн дэмжсэн тул тогтоолыг баталсанд тооцов. Түүнчлэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан юм. Орон сууц захиалгаас үүдэн хохирсон 600 гаруй иргэдийн гомдолд үндэслэн Өргөдлийн байнгын хороо энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Цаашид орон сууцны залиланг таслан зогсоох шийдвэрийг парламент гаргалаа хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт онцлон тэмдэглэв. 

Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2026 оны 07 дугаар сарын 03-ны 10.00 цаг хүртэл завсарлага авав. Харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад, гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаясгалан, Д.Үүрийнтуяа, Б.Уянга нар байр суурь илэрхийллээ.

Мөн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, дэгийн дагуу нууц санал хураалт явуулан УИХ-ын тогтоол баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Дугарсүрэнгийн Гүн-Үйлсийг 63 хувийн саналаар, Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн Дашзэвэгийн Мягмарсүрэнг 72 хувийн саналаар, Сандагийн Од-Эрдэнийг 72 хувийн саналаар, Маналжавын Төрманлайг 56 хувийн саналаар тус тус дэмжиж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо. Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид дэмжигдсэнтэй холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Өлзийбаатар, С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх, Н.Жанцан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж нийт гишүүдийн 73 хувь нь дэмжив. 

Энэ өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай", "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг гишүүдийн олонхын саналаар баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана35 минут 49 секундын өмнөСанхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ44 минут 48 секундын өмнөЗ.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо50 минут 51 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь59 минут 19 секундын өмнөДэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа1 цаг 3 минутын өмнөОлон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо1 цаг 6 минутын өмнөНийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна1 цаг 27 минутын өмнөХаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд1 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан1 цаг 44 минутын өмнө"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо7 сар 2. 16:56Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 сар 2. 13:05Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 2. 12:57Монгол Улсад 418732 жуулчин иржээ7 сар 2. 11:59Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо7 сар 2. 11:49Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа7 сар 2. 11:37“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана7 сар 2. 10:27Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 2. 10:22Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ7 сар 2. 10:15Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой7 сар 2. 9:19Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ7 сар 2. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан7 сар 2. 9:06УНТЭ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяаг АТГ-аас саатуулжээ7 сар 1. 22:19НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо7 сар 1. 19:41Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав7 сар 1. 19:39УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7 сар 1. 19:31Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ7 сар 1. 19:28УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа7 сар 1. 19:23Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө7 сар 1. 19:16Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна7 сар 1. 19:12Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 1. 15:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.