Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


7-р сарын 3
9 цаг 50 минут

      Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Эдвард Эндрью Бюкес тэргүүтэй техникийн хяналтын багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт болон цаашдын боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр,  нийслэлийн шинэ бүтэц, зохион байгуулалтын хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг илүү үр ашигтай, нэгдсэн удирдлагаар хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн хурд, чанарыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж буйг онцлов. Мөн олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь нийслэлийн тэргүүлэх зорилтын нэг болохыг илэрхийллээ.

Дэлхийн банкны техникийн хяналтын төслийн баг Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, батлуулах ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан юм. Үүнд Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги, Авто зогсоолын бодлого, стратеги, менежментийн төлөвлөгөө, Нийтийн тээврийн стратеги, Хурдны менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичиг багтаж байна. 

Улаанбаатар хотод замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг асуудал тулгамдсан хэвээр байгаа бөгөөд ухаалаг тээврийн системийг өргөн хүрээнд нэвтрүүлэх хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг онцож байна. Иймээс авто замын дэд бүтэц, нийтийн тээвэр, ухаалаг тээврийн систем, хөдөлгөөний удирдлага, тогтвортой хот байгуулалтын чиглэлээр Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байгааг нийслэлийн төлөөлөл илэрхийллээ.

Уулзалтад Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Одбаяр оролцсон бөгөөд Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй төслийн хүрээнд Яармаг, Нарны зам, Сэлбэ гол, Өнөр хороолол, Баянхошуу чиглэлийн авто замуудыг гол замын сүлжээтэй уялдуулан цогцоор нь хэрэгжүүлж байгааг онцлов. Мөн Сэлбэ гол дагуух авто замын өнгөн хучилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана43 минут 57 секундын өмнөСанхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ52 минут 56 секундын өмнөЗ.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо58 минут 59 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 8 минутын өмнөДэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа1 цаг 11 минутын өмнөОлон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо1 цаг 14 минутын өмнөНийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна1 цаг 35 минутын өмнөХаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд1 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан1 цаг 52 минутын өмнө"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо7 сар 2. 16:56Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 сар 2. 13:05Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 2. 12:57Монгол Улсад 418732 жуулчин иржээ7 сар 2. 11:59Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо7 сар 2. 11:49Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа7 сар 2. 11:37“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана7 сар 2. 10:27Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 2. 10:22Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ7 сар 2. 10:15Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой7 сар 2. 9:19Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ7 сар 2. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан7 сар 2. 9:06УНТЭ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяаг АТГ-аас саатуулжээ7 сар 1. 22:19НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо7 сар 1. 19:41Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав7 сар 1. 19:39УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7 сар 1. 19:31Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ7 сар 1. 19:28УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа7 сар 1. 19:23Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө7 сар 1. 19:16Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна7 сар 1. 19:12Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 1. 15:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.