Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ


7-р сарын 3
10 цаг 07 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв.

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар:

Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан байна.

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн энэхүү хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ”-нд хамаарах тул Улсын Их Хурлаар соёрхон батлах зохицуулалттай юм байна.

Уг хуулийн төслийг соёрхон баталснаар хоёр тал хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулж, уг санхүүжилтээр Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан эрчим хүчний салбарын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн эрчим хүчний чанар, хүртээмж сайжирч, хотын төвийн бүсийн 11 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшлэн, эрчим хүчний хангамжийн тогтвортой байдал бэхэжнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

 

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл:

Уг хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ.

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т Улсын Их Хурал заавал соёрхон батлахаар заасан олон улсын гэрээнд хамаардаг аж.

Уг хуулийн төслийг соёрхон баталснаар хоёр улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн эх үүсвэрийг баталгаажуулж, тус эх үүсвэрээр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, хүүхэд, залуучууд, бүх нийтэд соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилготой төслүүдийг хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, “Хорт хавдрын нейронавигац, стереотактик оношилгоо, эмчилгээний төв байгуулах”, “Гэмтэл согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, тоног төхөөрөмжийг сайжруулах”, “Монгол Улсад эх, хүүхэд, нярайн эндэгдлийг бууруулах”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх аж. Мөн “Цэргийн төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн III шатны төсөл”, “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ба хилийн баруун, зүүн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудын багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг чадавхжуулах дараагийн шатны төсөл”,“Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз, дуу авианы тоног төхөөрөмжийн шинэчлэл” зэрэг нийт долоон төслийг хэрэгжүүлэх боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл:

Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан.

Энэхүү Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр нь Олон Улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ”-нд хамаарах тул Улсын Их Хурал соёрхон батлах хуулийн зохицуулалттай аж.

Уг хуулийн төслийг соёрхон баталснаар хоёр тал хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулж, уг санхүүжилтээр Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан эрчим хүчний салбарын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн эрчим хүчний чанар, хүртээмж сайжирч, бүс нутгийн 50 мянга гаруй хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшлэн, эрчим хүчний хангамжийн тогтвортой байдал бэхэжнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана1 цаг 3 минутын өмнөСанхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ1 цаг 12 минутын өмнөЗ.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо1 цаг 18 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 26 минутын өмнөДэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа1 цаг 29 минутын өмнөОлон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо1 цаг 32 минутын өмнөНийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна1 цаг 54 минутын өмнөХаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд2 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан2 цаг 10 минутын өмнө"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо7 сар 2. 16:56Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 сар 2. 13:05Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 2. 12:57Монгол Улсад 418732 жуулчин иржээ7 сар 2. 11:59Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо7 сар 2. 11:49Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа7 сар 2. 11:37“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана7 сар 2. 10:27Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 2. 10:22Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ7 сар 2. 10:15Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой7 сар 2. 9:19Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ7 сар 2. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан7 сар 2. 9:06УНТЭ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяаг АТГ-аас саатуулжээ7 сар 1. 22:19НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо7 сар 1. 19:41Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав7 сар 1. 19:39УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7 сар 1. 19:31Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ7 сар 1. 19:28УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа7 сар 1. 19:23Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө7 сар 1. 19:16Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна7 сар 1. 19:12Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 1. 15:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.