Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана


7-р сарын 3
10 цаг 16 минут

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва /2026.07.02/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, дэд дарга Ч.Баттулга болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын бодлого маш тодорхой. Хот бизнес хийхгүй, хот бизнес хийх орчныг сайжруулна. Энэхүү бодлогын эхлэл нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарт 120 тэрбум төгрөгийн зах зээлийг хувийн хэвшлийнхэндээ нээж өгсөн шийдвэр байлаа. Наадмын дараа сонгон шалгаруулалт явуулна. Аж ахуйн нэгж, хувийн хэвшлүүд нээлттэй бөгөөд идэвхтэй оролцохыг урьж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бол бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нэгтгэдэг үндэсний хэмжээний байгууллага. Тиймээс нийслэл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагаа нэг удаагийн арга хэмжээ бус, тогтмол ажилладаг механизм байх ёстой” гэв.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав “ТОП-100” аж ахуйн нэгжүүдийг нэг удаа шалгаруулаад орхих бус, бусдад хөшүүрэг болох,  алдаршуулах үүднээс хүндэтгэлийн хөшөө, цогцолбор барихад нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Улсын эдийн засаг, ажлын байр, татвар, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй компаниудын манлайллыг олон нийтэд үнэн зөвөөр таниулах нь чухал. Тиймээс “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэрэмжит хүндэтгэлийн цогцолбор байгуулах санаачилгыг зарчмын хувьд дэмжиж байна” гэлээ.  

Ирэх есдүгээр сарын 9-17-ны өдрүүдэд “Улаанбаатар Түншлэл–2026” олон улсын үзэсгэлэн яармаг болно. Энэ жил Монгол, ОХУ, БНХАУ гурван улс хооронд хамтын ажиллагаа тогтоосны 19 дэх удаагийн чуулга уулзалтыг  нэгтгэн хийх төлөвлөгөөтэй учир нийслэлээс бодлогын дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар тавилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар түншлэл - 2026” олон улсын үзэсгэлэн яармагийг 50 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа нь том боломж. Тус арга хэмжээг Улаанбаатарын хөрөнгө оруулалт, түншлэл, экспорт, үйлдвэрлэл, үйлчилгээний боломжийг харуулах бизнес платформ болгож өргөжүүлэх хэрэгтэй.  2026 оны есдүгээр сард зохион байгуулах энэхүү арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран илүү хөрөнгө оруулалтын агуулгатай, хотын төслүүдийн танилцуулгатай, дотоодын болон гадаадын бизнесүүдийг холбосон хэлбэрээр зохион байгуулах боломжтой. Мөн олон улсын энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран зохион байгуулах асуудлыг судлах нь зүйтэй” гэсэн юм.

Уулзалтаар бизнесийн орчныг сайжруулах байнгын хамтын ажиллагааны зөвлөл байгуулах саналыг дэмжиж, хамтран ажиллах байр сууриа нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва илэрхийллээ. Тус зөвлөл нь нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын бизнесийн холбоодын төлөөллөөс бүрдэж, зөвшөөрөл, газар, барилга, техникийн нөхцөл, татвар хураамж, хяналт шалгалт, худалдан авалт, төслүүдийн асуудлыг тогтмол хэлэлцдэг байх зарчмаар явах талаар хөндөн ярилцлаа.   

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлж, бизнес эрхлэхэд тулгардаг хүнд суртал, давхардсан шаардлага, удаан үйлчилгээ, тодорхойгүй шийдвэрийг багасгах чиглэлээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд нийслэлийн төсөв болон төслийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ажил, арга хэмжээ, тендер, төслүүдийн талаарх мэдээллийг нээлттэй ил тод, хүргэхээр  open.ulaanbaatar.mn  платформыг нээж буйгаа танилцууллаа. Энэ платформ нь бизнесийнхэнд илүү нээлттэй, тодорхой мэдээлэл өгч, хамтран ажиллахад хялбар байх болно гэдгийг онцлов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана1 цаг 7 минутын өмнөСанхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ1 цаг 16 минутын өмнөЗ.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо1 цаг 22 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 30 минутын өмнөДэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа1 цаг 33 минутын өмнөОлон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо1 цаг 36 минутын өмнөНийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна1 цаг 58 минутын өмнөХаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд2 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан2 цаг 14 минутын өмнө"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо7 сар 2. 16:56Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 сар 2. 13:05Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 2. 12:57Монгол Улсад 418732 жуулчин иржээ7 сар 2. 11:59Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо7 сар 2. 11:49Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа7 сар 2. 11:37“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана7 сар 2. 10:27Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 2. 10:22Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ7 сар 2. 10:15Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой7 сар 2. 9:19Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ7 сар 2. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан7 сар 2. 9:06УНТЭ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяаг АТГ-аас саатуулжээ7 сар 1. 22:19НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо7 сар 1. 19:41Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав7 сар 1. 19:39УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7 сар 1. 19:31Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ7 сар 1. 19:28УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа7 сар 1. 19:23Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө7 сар 1. 19:16Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна7 сар 1. 19:12Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 1. 15:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.