Б.Наранцэцэг: Цээжээр хүчтэй өвдөх, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай


7-р сарын 3
11 цаг 52 минут

       “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буландаа “Буянт ээж” эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, профессор, Б.Наранцэцэгтэй зүрхний хэм алдагдал өвчний талаар ярилцлаа. 

-Сүүлийн үед хүмүүс зүрхний хэм алдагдсан гэж их ярих боллоо. Зүрхний хэм алдагдал гэж яг юуг хэлдэг юм бэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье? 

-Юуны өмнө “Зууны мэдээ” сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Зүрхний хэм алдагдал гэдэг нь зүрх ердийн хэмнэлээс удаан эсвэл хурдан, жигд бус цохилох шинж юм. Хэм алдагдал нь даралт ихсэх, зүрхний архаг дутагдал, зүрхний ишеми болон чихрийн шижин, тархины даралт ихсэх, бамбайн хордлогот өвчин, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны асуудлаас бас үүсдэг. Мөн хоол тэжээл, амин дэм,витамины дутагдал, стресс, хорт зуршил зүрхний хэм алдагдлын суурь шалтгаан болдог. 

-Зүрх хэм алдахад ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Зүрхний хэм алдагдлын үед зүрх дэлсэх,хэм алдагдах мэдрэмж айдас төрөх,амьсгаадах,цээжээр хүчтэй өвдөж давчдах,хүйтэн хөлс гарах, ухаан балартах, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хэрэв энэ шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Харин эдгээр шинж тэмдэг илрээгүй тохиолдолд төлөвлөгөөт үзлэгт хамрагдахыг зөвлөж байна.

-Зүрхний хэм алдагдлыг аюултай болон аюултай бус гэж ангилдаг гэсэн. Үүнийг та тайлбарлаж өгөөч?

-За тэгье. Зүрхний хэм алдагдлыг амь насанд аюултай болон аюултай бус гэж ангилдаг. Аюултай бус гэдэг нь амь насанд халгүй, эмийн эмчилгээгээр эмчлэгдэх боломжтой тохиолдлыг хэлдэг. Аюултай тохиолдол нь амь насанд халтай байдаг тул тусгай эмчилгээ хийлгэх шаардлагатай . Тухайлбал, түргэн хэм алдагдлаар илэрсэн тохиолдолд зүрх дэлсэх, нүүр чинэрч улайх, толгой эргэх, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Харин удаан хэм алдагдлын шинж тэмдэг өвчтөнд төдийлөн анзаарагддаггүй. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хэм алдагдал нь эрсдэл ихтэй байдаг. Учир нь зүрхний цохилт удааширсан тохиолдолд зүрхний цусан хангамж багасах, цусны хүчилтөрөгч буурах,хамгийн гол нь цус өтгөрч зүрх тархинд бүлэн үүсэх  эрсдэлтэй. Улмаар зүрхний шигдээс,харвалтаар өвчлөх хүндрэлтэй. 

-Зүрхний хэм алдагдлыг хэрхэн эмчилдэг вэ. Эмчилгээ нь хэдий хугацаанд үр дүнгээ өгдөг вэ?

-Зүрхний хэм алдагдлыг үр дүнтэй эмчлэхийн тулд гар утас, дэлгэцийн хэрэглээг хязгаарлах, сайн унтаж амрах, стресс болон ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зэргээр амьдралын хэв маягаа нэн түрүүнд өөрчлөх хэрэгтэй. Зүрхний хэм алдагдалд хэд хэдэн микро, макро элемент маш чухал нөлөөтэй.Ялангуяа эдгээрийн дутагдал болон илүүдэл нь аритми өөрчлөлт өгдөг./ хэм алдагдал /

-Амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй гэж байна шүү дээ. Өдөр тутмын амьдралдаа юуг анхаарах ёстой вэ?

-Ер нь агаар, ус, байгаль, ажлын орчин нөхцөл сайн байх нь чухал. Хүмүүс ажлын найман цагтаа ажилладаг байх, оройн цагаар бага ажиллах, илүү цагаа өөрийнхөө эрүүл мэндэд зориулах хэрэгтэй. Хоёрдугаарт, зөв зохистой хооллох хэрэгтэй. Хэтэрхий их кали ихтэй хүнс хэрэглээд байж болохгүй. Энэ нь хэм алдалтад нөлөөлж, бөөр ачааллаа даахаа больдог.Жишээ нь: Дандаа лимон уудаг хүний зүрх эмчлэгддэггүй. Хүний бие хэт хүчиллэг болохоор хүчил, шүлтийн тэнцвэр алдагдаж, зүрхний хэм алдагдал давамгайлаад эмчлэхэд маш хэцүү болдог. Зүрхний хэм алдагдлыг эмчилдэг таван бүлэг эм байдаг ч тэдгээр дотор хүчил, шүлтийг тэнцвэржүүлэх эм байдаггүй. Уг нь хэм алдагдлын эмчилгээ хамгийн түрүүнд хүний биеийн хүчил, шүлтийг тэнцвэржүүлэвэл эдгэрэлт нь болон засагдах нь хурдан байдаг. Хэрэв бие организм хүчиллэг байвал хүчлийг нь бууруулж, шүлтлэг байвал хэвийн болгох ёстой. Зүрхний хэм алдагдал гэдэг бол зүрхэнд байгаа “кали, натри, хлор,магни,натри сод,төмөр,селен,цайр ” зэрэг эрдэс бодисын тэнцвэрээс хамаарч зүрх агшиж, сунаж байгаа үйл явц юм. Зүрхний булчин зүв зүгээр байж байгаад агшиж сунахгүй. Эдгээр эрдэс бодис хэвийн байж л зүрх эрүүл байна.

-Тэгэхээр хэм алдагдалтай бол амьдралын буруу хэв маягаа өөрчилж, хувийн сахилга бат сайтай байх хэрэгтэй юм байна шүү дээ. Хувийн сахилга бат муутайгаас болж эмчилгээгээ үр дүнгүй болгосон тохиолдол байдаг уу? 

-Манай эмнэлэгт зүрхний цохилт нь 33 хүртэл буурсан ахимаг насны эмэгтэй ирж, хэм баригч аппарат Шастын нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт суулгуулсан. Гэвч тухайн өвчтөний биеийн байдал хоёр сарын турш дээрдээгүй. Тиймээс аппаратыг шалгуулахад аппаратын цахилгаан дамжуулагч утасны нэг электрод сул байсан гээд дахиж хагалгаанд орсон.Энэ бол эмч бидний алдаа байсан байх.Муу шалгаж,муу хянасан асуудал. Зүрхний хэм алдагдлын эм тогтмол ууж байсан тулдаа өвчтөний биеийн байдал хүндрээгүй. Гэсэн хэдий ч хавантай, амьсгаа өндөр, стресстэй хэвээр байсан. Тиймээс хэм баригч аппарат суулгасны дараагаар эмчийн хяналтад тогтмол орж байх хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа юм Мөн зүрхний хэм алдагдлын улмаас цусны бүлэгнэл үүсэх эрсдэлтэй тул эмчийн заавраар цусаа шингэлж, хорт зуршил болон өөх тосноос татгалзах нь чухал. Мөн муу холестерины шинжилгээ тогтмол өгч, өөрт тохирсон эмчилгээг хийлгэхийг зөвлөж байна.

Б.Золбоо

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана2 цаг 36 минутын өмнөН.УЧРАЛ: COP17 бага хурлаар амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе2 цаг 47 минутын өмнө2,520 тонн Аи-92 автобензин буух өртөөд рүү илгээв4 цаг 54 минутын өмнө1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ5 цагийн өмнөЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын нээлт6 цаг 17 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ6 цаг 22 минутын өмнөОрхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ6 цаг 25 минутын өмнөСОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ6 цаг 35 минутын өмнөCOP17 “Торгоны замын жингийн цуваа”-гаар эхэллээ7 цаг 12 минутын өмнөCOP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ7 цаг 22 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан7 цаг 29 минутын өмнөCOP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ8 сар 15. 11:22Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо8 сар 15. 11:13АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 сар 14. 17:33COP17-ын үеийн зам тээврийн зохицуулалт: Иргэд юу мэдэх хэрэгтэй вэ?8 сар 14. 16:43"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна8 сар 14. 16:30У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна8 сар 14. 15:23Ерөнхий хяналтын сонсголын баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо8 сар 14. 12:42СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ?8 сар 14. 12:38Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө8 сар 14. 12:33АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ8 сар 14. 12:28Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ8 сар 14. 11:13COP17 (КОП17) Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан мэдээлэл өгч байна8 сар 14. 10:05COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль цэцэрлэгийн жагсаалт8 сар 14. 9:59Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 14. 9:55“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?8 сар 14. 9:51Маргаашаас авто машины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 14. 9:461000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна8 сар 14. 9:24УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 14. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.