Олон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ


7-р сарын 3
13 цаг 34 минут

      Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төвийн захирал, Япон судлалын профессор, социологийн профессор Киёотэрү Цуцуй  энэхүү хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллав.

Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд тавилаа.

Тэрбээр Улсын Их Хурлын гишүүний хувиар энэ чуулганд оролцон өөрийн орны туршлага, сургамж, цаашдын сорилтын талаар санал бодлоо хуваалцах боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлээд 1992 оны Үндсэн хууль бол шинэ замналын суурь бөгөөд тулгуур бичиг баримт байсныг онцлов.

Энэхүү Үндсэн хуульд төрийн эрх мэдэл нь ард түмнээс эхтэй, хүний эрх, эрх чөлөө, баталгаатай, төрийн эрх мэдэл хуваарилагдсан, хууль дээдлэх ёс төрийн үйл ажиллагааны үндэс байна гэдгийг тунхагласан. Өнөөдөр ардчилсан өөрчлөлтөөс хойш 30 гаруй жилийн дараа Монгол Улс өргөн бүс нутгийнхаа хэмжээнд парламентын ардчиллыг хадгалан хөгжүүлж байгаа цөөхөн орны нэг хэвээр байна. Энэ бол бидний бахархал юм гэдгийг тэрбээр тэмдэглэсэн.

Мөн иргэд төрдөө итгэхээ болих, авлига, хээл хахууль нь төрийн институцийг сулруулах, хууль тэгш үйлчлэхгүй мэт мэдрэмж төрөх, хот хөдөөгийн иргэд төрийн бодлогод оролцох оролцоо нь ялгамжтай болох, залуус улс төрийг сонирхохгүй болох, олон нийтийн хэлэлцүүлэг баримтаас илүү сэтгэл хөдлөл талцалд автах үед ардчилал эмзэг болж байгааг дурдаад Монгол Улсад ийм сорилтууд бодитойгоор байна гэв. Тэрбээр өнөөдөр иргэдийн итгэл хамгийн эхний сорилт буйг тэмдэглээд тэд ардчиллаас илүү шударга ёс, хариуцлага, төрийн ил тод байдал, төрийн үйлчилгээний чанар, боломжийн тэгш байдал, хүний нэр төрийг хүндэтгэх зэрэг эдгээр асуудлыг төрөөсөө шаардаж байна хэмээв.

Улс төрийн тогтвортой байдал бодит төлөөллийн тэнцвэрийг хангах нь манай ардчиллын нэг том сорилт байсаар байгааг тодотголоо. 2023 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулийн түвшинд баталгаажуулсан нь зөвхөн техникийн өөрчлөлт биш, төлөөллийг өргөжүүлэх, улс төрийн олон ургалч байдлыг нэмэгдүүлэх, парламентын институцийн чадавхыг сайжруулах зорилготой шинэчлэл байсан гэдгийг С.Эрдэнэболд гишүүн илтгэлдээ онцолсон.

Түүнчлэн хөгжлийн үр өгөөж шударга бус хуваарилагдаж байгаа мэт мэдрэмж гүнзгийрвэл ардчилал, итгэлцлийн сууриа алдана гээд хөдөө орон нутаг, малчид, залуучууд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн иргэд, төрийн бодлогоос орхигдож байна гэж үзвэл ардчилсан нийгмийг дэмжих идэвх суурь нь суларсаар байдаг гэж байлаа.

Мэдээллийн орчин ардчиллын шинэ сорилт болж байгаа гээд ялангуяа худал зориудын ташаа мэдээлэл, үзэн ядалт, зохион байгуулалттай цахим дайралт нэр хүндэд халдах улс төрийн арга барил нь ардчиллыг гажуудуулах эрсдэлийн нэг болж байгаа гэв.

Илтгэлийнхээ төгсгөлд Монгол Улсад 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад батлагдсан Үндсэн хууль 34 дэх жилийнхээ замналд явж байна. Хэдийгээр зовлон бэрхшээл, асуудал, сорилт байгаа ч гэсэн ардчиллаа хайрлах, тордох, хамгаалах энэ үйл хэрэг бол ардчиллыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр болно гэдгийг С.Эрдэнэболд гишүүн дурдсан.

Дараа нь Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал, Жэнит М.Пэкийн нэрэмжит Олон улсын харилцаа холбоо болон улс төр судлалын хүндэт профессор, харилцаа холбоо судлалын профессор Жеймс С.Фишкин илтгэл тавилаа.

Монгол Улсад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийг хийж, энэхүү өөрчлөлтийг ард нийтийн санал асуулга, хүсэл зорилгод үндэслэсэн нь маш чухал ач холбогдолтой зүйл гээд яг ийм байдлаар бусад улс орнууд ч Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсаар ирсэн гэв.

Мөн тэрбээр ардчилал гэдэг  нь ард, иргэдийн хүсэл эрмэлзэлийг бодит амьдралд биелж буй эсэхтэй холбож гэж өгдөг зүйл гээд үүнийг нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүдийн талаарх иргэдийн дуу хоолой хэрхэн илэрснээр үйл явцаар жишээ авч тайлбарласан.

Тухайлбал, дэлхийн хамгийн хүйтэн нийлслэлүүдийн нэг Улаанбаатар хотынхны хувьд анхдагч хэрэгцээ нь найдвартай дулаан хангамж байдаг. Иймд дулаан хангамжийг сайжруулах чиглэлээр иргэд саналаа хүргүүлж, энэ нь төрийн бүх шатны байгууллагын бодлогод тусгагдсан байдаг. Гэтэл энд улс төрийн намууд олон нийтийн санал, хүсэлтийг зөв зохицуулж байна уу гэдэг асуудал зүй ёсоор тавигдсан юм гэдгийг тодотгов.

Улс төрийн намууд сонгогчдыг өөрсдийнх нь үнэнч дэмжигч гэж харан хариу барина гэж хүлээдэг. Гэтэл АНУ-д болсон сонгуулийн дараа иргэд улс төрийн намд итгэх итгэл үнэмшлээрээ биш бодитой дэвшүүлсэн асуудлуудынх нь үндсэн дээр сонголтоо хийдэг гэдгийг судалгаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, сонгогчид дандаа асуудал тавьдаг тул улс төрийн намууд тэднийг маш гярхай сонсож, шийдэл гаргаж байх нь чухал гэдгийг анхааруулж байлаа.

Үргэлжлүүлэн Бан Ги Мүний нэрэмжит "Сайхан ирээдүйн төлөө" сангийн гүйцэтгэх захирал, Бүгд Найрамдах Солонгос Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд асан Ким Сүк илтгэлээ хэлэлцүүлсэн.

Тус илтгэлд хүн төрөлхтөн нэг л зорилгыг байнга эрэлхийлж ирсэн бөгөөд энэ нь хүний эрхийг хамгаалах, хууль дээдлэх ёс, хариуцлагатай засаг төр гэдгийг дурдлаа.

Мөн тэрбээр аливаа нэг улс төрийн үйл явц ямагт либерал, чөлөөт ардчилал руу чиглэсэн байх ёстой гээд эрх мэдлийг хэтрүүлэн ашиглахаас зайлсхийсэн зарчимд суурилсан ардчиллыг эрэлхийлэх учиртай гэдгийг онцолсон.

Ардчиллыг хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтөөр хязгаарлах ёсгүй бөгөөд ардчилал нь өөрөө хөрөнгө оруулалт гээд иргэд сонгогчид нь идэвхгүй, төрийн үйлчилгээг хүртэгчид байх болсон нөхцөлд ардчилал бүдгэрдэг гэдгийг тэрбээр онцлоод аливаа асуудалд иргэдийн оролцоо хамтын хүчин чармайлтаа чиглүүлэх үед ардчилал цэцэглэдэг гээд БНСУ-ын ардчилсан шилжилтийг хийсэн туршлагаас хуваалцсан юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Ива Эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улс судлал сургуулийн Олон улсын аюулгүй байдлын болон улс төр, эдийн засгийн ухааны профессор Лиф-Эрик Ийсли илтгэл тавьсан.

Тэрбээр илтгэлдээ, аль ч улс оронд улс төрийн талцал нь тогтвортой хөгжил, ардчиллын сорилтыг бий болгож байгааг тодотгоод улс төрийн туйлшрал ардчилалд ноцтой байдал учруулдаг тул цаашдаа ардчилал болон иргэний оролцоонд заналхийлж буй улс төрийн туйлшралын олон хэлбэрийг харьцуулан судлах ажлыг улам бүр үргэлжлүүлэх шаардлагатай гэж байлаа. Тодруулбал, төрийн институцийн туйлшрал нь Үндсэн хуулийн хямрал үүсгэж болзошгүй байдаг бол хувь хүнд төвлөрсөн туйлшрал нь хууль тогтоомжийг улс төрийн засаг болгон ашиглах үзэгдлийг бий болгох, цахим орчны туйлшрал нь худал мэдээлэл, үзэн ядалтыг түгээх үйл явцыг эрчимжүүлдэг гэдгийг илтгэгч таницлуулгадаа дурдсан. Гэхдээ туйлшралын түвшин ижил байсан ч улс орнуудын институцийн тогтолцооноос хамааран үр дагавар нь эрс ялгаатай байдаг гэв.

Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр ардчиллын төлөө хиймэл оюун ухааны хэрэглээг хурдан хугацаанд, шилдэг туршлага, зарчмуудад тулгуурлан зохицуулах шаардлагатай байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн 17 зорилгын үзэл санаатай нийцсэн байх ёстой тул Олон улсын байгууллагууд, Засгийн газрууд, их дээд сургуулиуд, төрийн  болон төрийн бус байгууллагууд, хувийн технологийн компаниуд хамтран ажиллах шаардлагатай байгааг тодотгосон.

Чуулга уулзалтын дараагийн хэлэлцүүлэг “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац” сэдвээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Олон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ58 минут 56 секундын өмнөНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө1 цаг 27 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ1 цаг 32 минутын өмнөҮндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр2 цаг 17 минутын өмнөХөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байна2 цаг 26 минутын өмнөАлтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ2 цаг 33 минутын өмнөБ.Наранцэцэг: Цээжээр хүчтэй өвдөх, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай2 цаг 41 минутын өмнөНийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана4 цаг 17 минутын өмнөСанхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ4 цаг 26 минутын өмнөЗ.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо4 цаг 32 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 40 минутын өмнөДэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 цаг 43 минутын өмнөОлон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо4 цаг 46 минутын өмнөНийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна5 цаг 8 минутын өмнөХаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд5 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 цаг 24 минутын өмнө"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо7 сар 2. 16:56Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 сар 2. 13:05Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 2. 12:57Монгол Улсад 418732 жуулчин иржээ7 сар 2. 11:59Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо7 сар 2. 11:49Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа7 сар 2. 11:37“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана7 сар 2. 10:27Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 2. 10:22Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ7 сар 2. 10:15Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой7 сар 2. 9:19Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ7 сар 2. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан7 сар 2. 9:06УНТЭ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяаг АТГ-аас саатуулжээ7 сар 1. 22:19НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо7 сар 1. 19:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.