Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо


7-р сарын 3
15 цаг 47 минут

       Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шард байрлах Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус төвийн өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс оролцов. Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийг өргөтгөн шинэчилснээр жилд 3000-3500 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, хүчин чадал 5-8 дахин нэмэгдэж байгаа юм. Өмнө нь тус төвд жил бүр 300-400 хүүхэд хэвтэн эмчлүүлж, дунджаар 1500 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд бүр эрүүл өсөж хөгжих, эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Ялангуяа төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээл, хөдөлгөөний хоцрогдол, гэмтэл бэртлийн улмаас сэргээн засах тусламж шаардлагатай хүүхдүүддээ үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, хүртээмжтэй хүргэх нь төрийн үүрэг юм. Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төв нь олон жилийн турш сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүүхдүүдэд хүргэж байгаа боловч байр талбай, тоног төхөөрөмжийн чанар, хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгцээ байсан. Тус төвийн 36 эмч, эмнэлгийн ажилтан ердөө 700 ам метр талбайд жил бүр 300-400 хүүхдийг хэвтэн эмчлүүлж, 1500-2000 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв. Өнөөдөр бид төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, 4600 ам метр талбай бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээ, сэргээн засах тоног төхөөрөмжтэй, орчин үеийн хүүхдийн сэргээн засах төвтэй боллоо.

Хязгаарлагдмал нөхцөлд ч хүүхэд бүрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн “Эрүүл-Үрс” төвийн хамт олны хичээл зүтгэл, хүнлэг сэтгэлд нийслэлийн иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр Монгол Улсын нийт хүүхдийн тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Нийслэлийн Засаг даргын хувьд “Хүүхдэд ээлтэй хот хүн бүрд ээлтэй байж чадна” гэсэн итгэл үнэмшлээр хүүхэд хамгаалал, хөгжил, оролцоо, эрүүл, аюулгүй орчны асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг дэмжин хамтран ажилласан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, барилгын ажлыг хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн байгууллагын хамт олонд талархал илэрхийллээ. Цаашид ч нийслэл Улаанбаатар хот хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж хүмүүжих, чанартай эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах, хөгжлийн тэгш, хүртээмжтэй боломжийг бүрдүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна26 минутын өмнөТаван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа33 минут 10 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа46 минут 50 секундын өмнө"Playtime"-ийн үзэгчдээс 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураажээ52 минут 52 секундын өмнөНийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо56 минут 7 секундын өмнөОлон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ3 цаг 10 минутын өмнөНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө3 цаг 38 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ3 цаг 43 минутын өмнөҮндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр4 цаг 28 минутын өмнөХөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байна4 цаг 37 минутын өмнөАлтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ4 цаг 43 минутын өмнөБ.Наранцэцэг: Цээжээр хүчтэй өвдөх, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай4 цаг 52 минутын өмнөНийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана6 цаг 28 минутын өмнөСанхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ6 цаг 37 минутын өмнөЗ.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо6 цаг 43 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 51 минутын өмнөДэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 цаг 54 минутын өмнөОлон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо6 цаг 57 минутын өмнөНийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна7 цаг 18 минутын өмнөХаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд7 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 цаг 35 минутын өмнө"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо7 сар 2. 16:56Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 сар 2. 13:05Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 2. 12:57Монгол Улсад 418732 жуулчин иржээ7 сар 2. 11:59Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо7 сар 2. 11:49Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа7 сар 2. 11:37“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана7 сар 2. 10:27Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 2. 10:22Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ7 сар 2. 10:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.