Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа


7-р сарын 3
15 цаг 57 минут

      Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI)-ийн Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга, Чингис хаан тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулганыг өнөөдөр дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, талархал илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин хөгжиж, харилцан итгэлцэл улам бэхжиж буйг онцлон тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дорвитой хариу арга хэмжээ авах, хүний хөгжил болон жендэрийн тэгш байдлыг хангах, тусгай хэрэгцээт улс орнууд, тэр дундаа далайд гарцгүй улс орнуудад тулгардаг асуудалд онцгой анхаарал хандуулдаг байсанд Бан Ги Мүн даргад талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын шинэчлэлийн талаар танилцуулж, Монгол Улс энэ оны наймдугаар сард зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын (COP17) ач холбогдлыг онцлов.

Мөн талууд БНСУ-ын санаачилгаар байгуулагдсан Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Монгол Улс дахь үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Түүнчлэн Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулиа баталсныг онцолж, уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй тогтоосон хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулах нь Монгол Улсын ногоон шилжилтийг бодитоор дэмжих, олон улсын санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтойг талууд тэмдэглэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна51 минут 31 секундын өмнөТаван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа58 минут 41 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа1 цаг 13 минутын өмнө"Playtime"-ийн үзэгчдээс 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураажээ1 цаг 19 минутын өмнөНийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо1 цаг 22 минутын өмнөОлон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ3 цаг 36 минутын өмнөНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө4 цаг 3 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ4 цаг 8 минутын өмнөҮндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр4 цаг 53 минутын өмнөХөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байна5 цаг 3 минутын өмнөАлтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ5 цаг 9 минутын өмнөБ.Наранцэцэг: Цээжээр хүчтэй өвдөх, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай5 цаг 17 минутын өмнөНийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана6 цаг 53 минутын өмнөСанхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ7 цаг 2 минутын өмнөЗ.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо7 цаг 8 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 17 минутын өмнөДэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа7 цаг 19 минутын өмнөОлон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо7 цаг 22 минутын өмнөНийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна7 цаг 44 минутын өмнөХаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд7 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 цаг 1 минутын өмнө"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо7 сар 2. 16:56Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 сар 2. 13:05Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 2. 12:57Монгол Улсад 418732 жуулчин иржээ7 сар 2. 11:59Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо7 сар 2. 11:49Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа7 сар 2. 11:37“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана7 сар 2. 10:27Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 2. 10:22Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ7 сар 2. 10:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.