Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа


7-р сарын 3
16 цаг 10 минут

       Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын СТ-4 хуучны гурван давхар орон сууц 1960 онд ашиглалтад орж, 2016 онд мэргэжлийн байгууллага “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц” хэмээн дүгнэсэн. Тэгвэл ашиглалтын шаардлага хангахгүй уг орон сууцыг буулгаж, суурин дээр нь 16 давхар, хоёр блок, 240 айлын бүрэн цутгамал орон сууцыг барьж, ашиглалтад оруулж байна. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон албаны хүмүүс хуучны орон сууцад амьдарч байсан 27 айлд шинэ сууцны түлхүүр гардуулж өглөө. НЗДТГ, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК, “Гартаам Агат” ХХК хамтран ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөж, барилгажуулсан юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Дахин төлөвлөлтийг алдаагүй зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж, иргэдийн тухтай амьдрах орчин, орон байрыг бий болгох үүднээс “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийг 2025 онд байгуулсан. Өнөөдөр Таван шарын СТ-4 төслийн орон сууцад 27 оршин суугч түлхүүр гардан авч байна. Энэхүү сайн жишээг богино хугацаанд хэрэгжүүлсэн баг хамт олонд талархал илэрхийлье. Цаашид дахин төлөвлөлтийн 24 төслийн хүрээнд 5000 айлыг орон сууцад хамруулна. Иргэдийнхээ аюулгүй, эрүүл, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь нийслэлийн хөгжлийн бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авч буй нийт оршин суугчдадаа баяр хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсье” гэлээ.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө “Хүний амьдралд хамгийн чухал зүйлийн нэг бол гэр орон байдаг. Улаанбаатар хотод дахин төлөвлөлтийн алдаанаас болж хохирсон иргэд цөөнгүй. 10 орчим жил гэр оронгүй хохирсон хүмүүс ч бий. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК эдгээр иргэдийг орон сууцтай болгох ажлыг хариуцаж, өнөөдрийн байдлаар 24 төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ нь Таван шарын СТ-4 төсөл юм. Төр, иргэн, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнд иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүтээцгээе” гэв.

Нээлтийн үйл ажиллагаанд Таван шарын СТ-4 төслийн орон сууцыг барьсан “Гартаам Агат” ХХК болон оршин суугчдын төлөөлөл үг хэллээ. Тус орон сууцны гадна талбайн гэрэлтүүлэг, цахилгаан шатны эрчим хүчийг нарны хавтангаар шийдсэн онцлогтой бөгөөд 11 сар гаруй хугацаанд хос 16 давхар орон сууцыг барьж ашиглалтад орууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна2 цагийн өмнөТаван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа2 цаг 7 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа2 цаг 21 минутын өмнө"Playtime"-ийн үзэгчдээс 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураажээ2 цаг 27 минутын өмнөНийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо2 цаг 30 минутын өмнөОлон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ4 цаг 44 минутын өмнөНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө5 цаг 12 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ5 цаг 17 минутын өмнөҮндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр6 цаг 1 минутын өмнөХөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байна6 цаг 11 минутын өмнөАлтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ6 цаг 17 минутын өмнөБ.Наранцэцэг: Цээжээр хүчтэй өвдөх, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай6 цаг 25 минутын өмнөНийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана8 цаг 1 минутын өмнөСанхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ8 цаг 10 минутын өмнөЗ.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо8 цаг 16 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 25 минутын өмнөДэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 цаг 28 минутын өмнөОлон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо8 цаг 31 минутын өмнөНийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна8 цаг 52 минутын өмнөХаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд8 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан9 цаг 9 минутын өмнө"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо7 сар 2. 16:56Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 сар 2. 13:05Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 2. 12:57Монгол Улсад 418732 жуулчин иржээ7 сар 2. 11:59Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо7 сар 2. 11:49Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа7 сар 2. 11:37“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана7 сар 2. 10:27Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 2. 10:22Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ7 сар 2. 10:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.