И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна


7-р сарын 3
16 цаг 17 минут

     СӨҮЛ, 2026 оны долоодугаар сарын 3 /Reuters/. БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён долоодугаар сарын 7-8-ны өдрүүдэд Туркийн Анкара хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Лак өнөөдөр мэдэгдлээ.;

Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, Ерөнхийлөгч И Жэ Мён БНСУ болон НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн байна. 

И Жэ Мён Анкара хотноо НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзахаас гадна, Япон, Шинэ Зеланд, Австрали зэрэг Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Ви зөвлөх тэмдэглэлээ. Тэрбээр мөн НАТО-гийн батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийн асуудлаарх форумд оролцож, салбар хуралдаануудын нэгд үг хэлэх аж.

"Геополитикийн байдал улам тогтворгүй болж байгаа энэ үед НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж, дотоодын цэргийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа бэхжүүлэхэд анхаарч байна. НАТО-гийн гишүүн бус БНСУ-ын хувьд батлан хамгаалахын бүтээгдэхүүний экспортыг хөнгөвчлөхийн тулд тус эвслийн стандартад суурилсан түншлэлийг ахиулах шаардлагатай" хэмээн Ви Сон Лак хэлсэн байна.

Украины дайн эхэлснээс хойш НАТО болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа тасралтгүй бэхжиж байгааг тэрбээр нэмж дурджээ. "Европын аюулгүй байдал Азийнхтай салшгүй холбоотой. Украинд ОХУ-ын талд тулалдаж буй Умард Солонгосын цэргүүд үүний тод жишээ юм" гэж тэрбээр хэлээд, БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар батлан хамгаалах салбарт хамтран ажиллах асуудлаар бусад орны удирдагчидтай дээд хэмжээний уулзалтууд зохион байгуулахаар ажиллаж байгааг дурдсан хэдий ч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Туркт хоёр өдөр айлчилсныхаа дараа И Жэ Мён Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар долоодугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, гурван өдрийн төрийн айлчлал хийнэ гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мөн мэдээлжээ. 

Айлчлалын эхний өдөр хоёр улсын төрийн тэргүүн нар дээд хэмжээний уулзалт хийж, хамтарсан мэдэгдэл гаргахаас гадна, харилцан ойлголцлын хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурна гэж Ви зөвлөх мэдээлэв. 

БНСУ нь Монгол Улсыг нэн чухал ашигт малтмалын нөөцтэй орны хувиар гол түнш, мөн Умард Солонгостой тогтоосон нягт харилцаагаараа дамжуулан Солонгосын хойгт энх тайван тогтоох үйл хэрэгт хувь нэмэр оруулж чадах чухал түнш гэж үздэг болохыг Ви Сон Лак онцолжээ.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гватемал улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез нар албан ёсны хэлэлцээ хийлээ35 минут 10 секундын өмнөИ Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна3 цаг 7 минутын өмнөТаван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа3 цаг 14 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа3 цаг 28 минутын өмнө"Playtime"-ийн үзэгчдээс 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураажээ3 цаг 34 минутын өмнөНийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо3 цаг 37 минутын өмнөОлон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ5 цаг 51 минутын өмнөНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө6 цаг 19 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ6 цаг 24 минутын өмнөҮндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр7 цаг 8 минутын өмнөХөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байна7 цаг 18 минутын өмнөАлтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ7 цаг 24 минутын өмнөБ.Наранцэцэг: Цээжээр хүчтэй өвдөх, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай7 цаг 33 минутын өмнөНийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана9 цаг 8 минутын өмнөСанхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ9 цаг 17 минутын өмнөЗ.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо9 цаг 23 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 32 минутын өмнөДэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9 цаг 35 минутын өмнөОлон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо9 цаг 38 минутын өмнөНийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна9 цаг 59 минутын өмнөХаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд7 сар 3. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 3. 9:09"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо7 сар 2. 16:56Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 сар 2. 13:05Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 2. 12:57Монгол Улсад 418732 жуулчин иржээ7 сар 2. 11:59Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо7 сар 2. 11:49Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа7 сар 2. 11:37“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана7 сар 2. 10:27Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 2. 10:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.