Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гватемал улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез нар албан ёсны хэлэлцээ хийлээ


7-р сарын 3
18 цаг 49 минут

     Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинезтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

 Монгол Улс "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд Латин Америкийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн. Энэ хүрээнд Гватемал Улсыг Төв Америкийн бүс нутаг дахь чухал түнш хэмээн үнэлдгээ илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг тэмдэглэлээ.

Сайд Карлос Рамиро Мартинез энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Гватемал Улс Азийн орнууд, тэр дундаа Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийг зорьж буйгаа онцолж, Монгол Улсад хавсран суух Элчин сайдаа томилсон нь энэхүү хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болохыг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улсаар дамжуулан Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Хэлэлцээний үеэр хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгуулсныг өндрөөр үнэлж, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэг, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхээр санал нэгдэв.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын өсөн нэмэгдэж буй кофены зах зээл, Гватемалын дэлхийд танигдсан арабика кофены үйлдвэрлэл, Монголын өндөр чанартай ноолуур, хөнгөн нэхмэлийн салбарын туршлагад тулгуурлан шинэ бүс нутаг, зах зээлд хамтран хүрэх боломжийг эрэлхийлж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн цахим шилжилт, цахим засаглалын чиглэлээр Монгол Улсын хуримтлуулсан туршлага, сайн жишгийг хуваалцах, цахим бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, гарааны бизнес, инновац, дижитал эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих саналыг дэвшүүлэв. Үүний зэрэгцээ Азийн орнуудтай Гватемалын бүрдүүлсэн худалдааны хөнгөлөлтийн дэд бүтцийг түшиглэн хоёр талын болон гурвалсан хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.

 Сайд Карлос Рамиро Мартинез худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог идэвхжүүлэх, Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо. Мөн нүүдлийн соёл иргэншил, эртний Майя соёл иргэншлийн баялаг өвд тулгуурлан эрдэм шинжилгээ, археологи, түүх, соёлын судалгааны хамтын ажиллагаа, эрдэмтэн, судлаачдын солилцоог өргөжүүлэхээр тохиролцов. Аялал жуулчлалыг хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл болгон хөгжүүлэх хүрээнд Гватемалын тал Монголын "Go Mongolia" үндэсний аялал жуулчлалын брэндийн туршлагаас суралцах, энэ чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийллээ.

 Айлчлалын хүрээнд "Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн яам хоорондын судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурлаа. Мөн олон улсын болон бүс нутгийн түвшинд харилцан дэвшүүлсэн санал, санаачилгыг үргэлжлүүлэн дэмжиж, олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо. Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17), "Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт"-д Гватемалын талыг өндөр түвшинд оролцохыг урьж, Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (FEALAC)-ын хүрээнд бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг цаашид ч идэвхтэй урагшлуулахаар тохиролцлоо.

Энэхүү айлчлал нь Монгол, Гватемалын найрсаг харилцааг шинэ шатанд гаргаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах чухал эхлэл болно гэдэгт итгэлтэй байна гэдгээ талууд илэрхийлэв.

 Л.Номин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гватемал улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез нар албан ёсны хэлэлцээ хийлээ1 цаг 23 минутын өмнөИ Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна3 цаг 54 минутын өмнөТаван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа4 цаг 2 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа4 цаг 15 минутын өмнө"Playtime"-ийн үзэгчдээс 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураажээ4 цаг 21 минутын өмнөНийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо4 цаг 24 минутын өмнөОлон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ6 цаг 38 минутын өмнөНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө7 цаг 6 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ7 цаг 11 минутын өмнөҮндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр7 цаг 55 минутын өмнөХөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байна8 цаг 5 минутын өмнөАлтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ8 цаг 11 минутын өмнөБ.Наранцэцэг: Цээжээр хүчтэй өвдөх, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай8 цаг 20 минутын өмнөНийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана9 цаг 55 минутын өмнөСанхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ7 сар 3. 10:07З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо7 сар 3. 10:01УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 3. 9:53Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа7 сар 3. 9:50Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо7 сар 3. 9:47Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна7 сар 3. 9:26Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд7 сар 3. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 3. 9:09"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо7 сар 2. 16:56Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 сар 2. 13:05Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 2. 12:57Монгол Улсад 418732 жуулчин иржээ7 сар 2. 11:59Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо7 сар 2. 11:49Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа7 сар 2. 11:37“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана7 сар 2. 10:27Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 2. 10:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.