Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ


7-р сарын 4
16 цаг 19 минут

      Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл хоёрдугаар хурлаа зохион байгуулж хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл, сурагч, хүүхдүүд оролцов. Хоёрдугаар хуралдаанаар хүүхдийн эрх, хөгжил, оролцоог бодлого, шийдвэрт илүү үр нөлөөтэй тусгах зорилгоор Дэд зөвлөлийг байгуулж, дүрмээ баталлаа. Тус зөвлөлд дүүргүүдийн хүүхдийн зөвлөлийн тэргүүнүүд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтаж, хүүхдүүдийн санал, санаачилгыг шийдвэр гаргах түвшинд хүргэх үүрэгтэй ажиллах юм.  Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн нийт хүн амын 36 хувийг хүүхэд эзэлж байна. "Хүүхдэд ээлтэй хот" зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хүүхэд хамгаалал, хөгжил, оролцооны асуудлыг бодлогын түвшинд тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгаагаа онцоллоо.

“Хүүхэд эрдэнэ хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн (phd) Я.Байгалмаа Нийслэлийн хүүхдийн эрх, хамгааллын өнөөгийн байдалд хийсэн судалгааг танилцуулав. Эрүүл мэнд, өсөлтийн хоцрогдолтой хүүхдийн хувь, осол гэмтэлд өртсөн, хүчирийлэлд өртсөн хүүхдийн тоо өндөр байгааг судалгаанд дурьдсан байна. Тиймээс хүүхэд бүрийн амьдрах, сурах, тоглох орчны болон үйлчилгээний стандартуудыг хэрэгжүүлэх, сурагчдад чанартай үдийн хоолоор хангах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх багц ажлыг хийж, ЕБС-ийн спорт, урлаг заалыг сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах, биеийн тамирын хичээлийн чанарыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцлож байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва Аж үйлдвэрийн хувьсгал, цахим шилжилт, дижитал технологийн эрчимтэй хөгжлийн энэ үед хүүхэд, өсвөр үеийнхний хэрэгцээ, сонирхолд нийцсэн бодлого хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Иймд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдийн амралт, чөлөөт цагийн орон зайг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхдэд чиглэсэн аливаа шийдвэрийг гаргахдаа тэдний дуу хоолойг сонсож, санал санаачилгыг бодитой тусгах нь чухал гэдгийг илэрхийллээ. 

Улаанбаатар хот 2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн "Хүүхдэд ээлтэй орон нутаг" санаачилгад нэгдсэн. Энэ хүрээнд Нийслэлийг хөгжүүлэх 2026 оны төлөвлөгөөнд хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, "Хүүхдэд ээлтэй хот" санаачилгыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр 17, бусад салбартай уялдсан нийт 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учралын санаачилсан "Хүүхдийн төлөө “За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд хүүхдийн хөгжил, хамгаалал, аюулгүй орчинд чиглэсэн олон бүтээн байгуулалт, төсөл хэрэгжиж байна.

 Хурлын төгсгөлд Монголын Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”, Монголын Хүүхдийн ордны өргөтгөл 6 давхар бүхий спорт цогцолборын барилгын ажилд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.  Мөн  Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгын ажил, “Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян”, “Эрсдэлийг илрүүлье, аюулыг арилгая” аян, "Хөгжлийн бэрхшээлтэй, түүний дотор аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан үндэсний хэмжээний нийгмийн оролцооны хөтөлбөр", “Сүүн дархлаа” хөтөлбөр, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэг ээлжинд 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зуслан, сургуулийн автобус төсөл зэрэг аян, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ1 цаг 22 минутын өмнөАгаарын бохирдлыг 50-60 хувь бууруулах, Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ1 цаг 27 минутын өмнөОлимпийн эрх олгох ширээний теннисний Олон улсын тэмцээн Монголд болно1 цаг 34 минутын өмнөГадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гватемал улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 3. 18:49И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна7 сар 3. 16:17Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа7 сар 3. 16:10Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа7 сар 3. 15:57"Playtime"-ийн үзэгчдээс 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураажээ7 сар 3. 15:51Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо7 сар 3. 15:47Олон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ7 сар 3. 13:34Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө7 сар 3. 13:06БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ7 сар 3. 13:01Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр7 сар 3. 12:16Хөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байна7 сар 3. 12:07Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ7 сар 3. 12:01Б.Наранцэцэг: Цээжээр хүчтэй өвдөх, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай7 сар 3. 11:52Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана7 сар 3. 10:16Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ7 сар 3. 10:07З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо7 сар 3. 10:01УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 3. 9:53Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа7 сар 3. 9:50Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо7 сар 3. 9:47Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна7 сар 3. 9:26Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд7 сар 3. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 3. 9:09"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо7 сар 2. 16:56Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 сар 2. 13:05Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 2. 12:57Монгол Улсад 418732 жуулчин иржээ7 сар 2. 11:59Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо7 сар 2. 11:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.