Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч Д.Лүндээжанцанд Төрийн соёрхол хүртээхээр болжээ. Данзангийн Лүндээжанцангийн хувьд, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж бий болсон цагаас эхлэн 2020 он хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар ажиллаж байсан. Үндсэн хуулийн эхийг баригч, хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит анхны шагналыг хүртсэн хуульч, судлаач юм. Тиймээс Д.Лүндээжанцангийн нөр их хөдөлмөр шингэсэн бүтээлд Төрийн соёрхол хүртээхээр болжээ. Тэрбээр судалгааны бүтээлүүдээс гадна "Зангаараа амраг", "Өвөрхангайн дуу", "Олон нуурын гол", "Шартын даваа", "Арвайхээрийн хавар" зэрэг олон арван шүлэг тэрлэж, "Нутгийн тухай таталбар", "Олны минь буян" зэрэг эссэ, дурсамж тэмдэглэлийн ном хэвлүүлжээ. Төрийн соёрхол хүртэх эрхмүүдэд ирэх даваа гарагт (2026.07.06) шагналыг нь гардуулах аж.
Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга бараалхлаа
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Сэтгэгдэл бичих