Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр (2026.07.05) эх орондоо ирсэн. Тэрбээр АНУ-ын Стэнфордын их сургуульд 2019 оноос хойш зочин судлаачаар ажиллаж байгаа. Монголд долоон жилийн дараа ирж буйгаа "Нислээ, буулаа, ирлээ" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн Ц.Элбэгдорж ямар шалтгаанаар ирэв гэдэг нь олны анхаарлыг татаж буй.
Тэрбээр энэ сарын 08-нд болох "Монголын алт" (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширийн ач хүүгийн хуриманд уригдсан аж. Энэ хуримын үеэр Ц.Элбэгдорж Монголын нөлөө бүхий улстөрчидтэй уулзаж, улс төрийн дараагийн нүүдлээ зурж магадгүй. Б.Нямтайширийн ач хүүгийн хуримын зочноор Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ уригдсан уу, хэрэв Н.Номтойбаяр найзаа урьсан бол Ц.Элбэгдорж, Л.Оюун-Эрдэнэ нар халз тулгарах уу гэдэг сонин. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа Ц.Элбэгдоржийг улс төр дэх хамгийн том дайснаараа тодруулж, Ц.Элбэгдорж "Би Л.Оюун-Эрдэнийн тархинд түрээсгүй оршино" гэх хорон үг чулуудсан. Тэрбээр хамгийн сүүлд клаб хауст иргэдийн асуултад хариулахдаа "Төрийн ордонд Л.Оюун-Эрдэнэ явж байна гэдэг С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатар алхаж байна гэсэн үг" гэж хатуухан хэлсэн.
Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Сэтгэгдэл бичих