“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо


7-р сарын 6
9 цаг 19 минут

     “Чингис хаан” үндэсний музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо. 

Түүхийн танхимд Монгол Улсын Засгийн газраас “Чингис хаан” үндэсний музей байгуулах тухай гаргасан анхны тогтоолоос эхлээд улс орнуудын хаад, төрийн тэргүүн, нэр хүндтэй эрхмүүдийн Монгол төрийн 2,000 гаруй жилийн түүхэн уламжлал, нүүдэлчдийн соёлтой танилцаж буй түүхэн агшнуудыг харуулсан гэрэл зураг, XIII зуун, Монголын эзэнт гүрний гадаад харилцааны түүхийг илэрхийлэх “Мөнгөн гэрэгэ” зэрэг үзмэрийг байрлуулжээ.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танхимын нээлтэд оролцож, Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож буй жил түүх, ирээдүйн хөгжлийн алтан холбоосыг харуулсан танхим байгуулсан музейн хамт олонд талархал илэрхийллээ.  

Тэрбээр, монгол түмний оюун санааны их сэргэн мандлыг дахин тунхаглаж,  түүх, соёлоо дэлхий дахинаа дуурсгахыг эрхэмлэн, “Чингис хаан” үндэсний музей байгуулах шийдвэрийг 7 жилийн өмнө гаргаж байснаа дурслаа. 

Өнгөрсөн хугацаанд “Чингис хаан” үндэсний музей эх орондоо болон олон арван улсад сан хөмрөгөө тогтмол толилуулан, “Евразийн музейн анхдугаар чуулган” зохион байгуулж, дэлхий дахинаа алдартай музей болон бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

“Чингис хаан” үндэсний музей 12 мянга орчим үзмэртэй. 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлийн  хуулбар, уран бүтээл юм.

Музейд: 

  • Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан),
  • Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан),
  • Их Монгол Улс,
  • Монголын Их эзэнт улс,
  • Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе),
  • Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим),
  • Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулж байна. 

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын бэлгэт сайн өдөр Ерөнхийлөгчийн санаачилгаар “Чингис хаан” үндэсний музейд Эзэн Богд Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залсан юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга1 цаг 19 минутын өмнөГ.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна1 цаг 22 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 5 хэргийг шүүхэд шилжүүллээ1 цаг 25 минутын өмнөГал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ2 цаг 14 минутын өмнө“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо2 цаг 22 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2 цаг 39 минутын өмнөЦ.Элбэгдорж "МАК"-ийн Б.Нямтайширийн ач хүүгийн хуриман дээр Л.Оюун-Эрдэнэтэй халз тулгарах уу7 сар 6. 0:47Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна7 сар 4. 20:04УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан Төрийн соёрхол хүртэнэ7 сар 4. 20:00Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ7 сар 4. 16:19Агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулах, Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 4. 16:15Олимпийн эрх олгох ширээний теннисний Олон улсын тэмцээн Монголд болно7 сар 4. 16:08Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гватемал улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 3. 18:49И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна7 сар 3. 16:17Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа7 сар 3. 16:10Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа7 сар 3. 15:57"Playtime"-ийн үзэгчдээс 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураажээ7 сар 3. 15:51Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо7 сар 3. 15:47Олон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ7 сар 3. 13:34Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө7 сар 3. 13:06БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ7 сар 3. 13:01Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр7 сар 3. 12:16Хөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байна7 сар 3. 12:07Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ7 сар 3. 12:01Б.Наранцэцэг: Цээжээр хүчтэй өвдөх, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай7 сар 3. 11:52Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана7 сар 3. 10:16Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ7 сар 3. 10:07З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо7 сар 3. 10:01УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 3. 9:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.